Г.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Жэжүгийн Гран при тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан гавьяат тамирчин Г.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр тэмцээний хоёрдугаар тойрогт Солонгосын бөхийг ялж, хэсгийн аваргын төлөөх барилдааныг Бразилын бөхтэй хийж, өрсөлдөгчөө торгуулиар ялсан. Манай бөх хүрэл медалийн төлөө Азербайджаны жүдочтой барилдаж ялалт авсан. Харин алтан медалийн төлөөх барилдааныг БНСУ-ын бөх Ким вон Жинтэй хийж, ялагдлаа. Хоёр тамирчин вазари үнэлгээтэйгээр барилдааныг өндөрлүүлсэн ч торгуулийн илүүгээр манай бөх ялагдал хүлээв.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ