Парис: Нэг этгээдийн байршлыг тогтоожээ
2015-11-27

Францын нийслэл Парис хотноо халдлага үйлдэж, хэргийн газраас зугтаасан нэг террорист этгээдийн байршлыг тогтоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Белгийн цагдаа нар удаан хугацааны мөрдлөгийн явцад “Ватикан” цэнгэлдэхэд иргэдийг барьцаалсан террористуудын нэг 30 настай Мухаммед Абрини гэгчийн байршлыг тогтоосон байна. 

 

Мухаммед Абрини бусад этгээдийн адил нуугдахгүйгээр супермаркетаар үйлчлүүлж, замын хөдөлгөөнд оролцож байхдаа хяналтын камерт бичигдсэн байна. Белгийн цагдаагийн удирдлагууд “Гэмт этгээд гадаад төрхөө маш сайн далдаж, өөрийгөө гэм буруугүй мэт харагдуулж чадсан байна. Тэрбээр хамтрагчид шигээ нуугдаж, зугтаахгүйгээр Бельгид амьдардаг нэгэн шиг хэнээс ч зугтаахгүйгээр амьдарч байгааг тогтоосон. Түүнтэй холбоотой шаардлагатай мэдээллүүдийг бид олсон” гэж мэдэгджээ.

 

Цагдаагийнхан түүнийг барихаар төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ террорист этгээд энгийн иргэдэд заналхийлэх эрсдэлтэй байгаа учир болгоомжилж буйг Ерөнхий сайд Мишель Чарльз мэдэгдэв. Брюссель хот өчигдрөөс эхлэн хэвийн байдалдаа орж, сургууль болон цэцэрлэг үүдээ нээгээд байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин