Ханиаднаас салах энгийн арга
2015-11-27

Америкийн “www.wikihow.com” сайт ханиаднаас салах энгийн аргуудаас нийтэлжээ.

 

Алхам №1


 

Таны бие сульдаж, амархан ядарч, 10 дээшгүй минут ханиалгасан бол та ханиад хүрсэн гэсэн үг. Мөн толгой өвдөж, эргэж, хоолны дуршил буурах нь мөн л ханиадны шинж тэмдэг. Тиймээс та ханиад хүрсэн бол шингэн зүйл их хэмжээгээр уугаарай. Бүлээн ус таныг өвтгөж, сульдуулж буй бактерийг устгах болно.

 

Алхам №2


 

Зөгийн бал, лимонтой ус ханиадыг хормын төдийд эдгээх увдистай. Та халуун бүлээн зөгийн бал, лимонтой цай, ус уугаарай.

 

Алхам №3


 

Цагаан гаа зажлахад хоолойны өвчин намдаг болохыг эрдэмтэд тогтоосон. Ханиад тань таныг сульдуулж, тамирдуулж буй бол цагаан гааг буцалгаад бага зэргийн зөгийн бал холиод уугаарай. Дараа нь хэвтээрэй. Цагийн дараа та ханиадаас бүрэн ангижирсан байх болно.

 

Алхам №4


 

Нүүрээ утах. Бага зэргийн давс хийсэн халуун усаар нүүрээ утах. Өвчин туссан хүмүүсийн арьс хуурайшиж бас хамар битүүрдэг. Тиймээс энэ аргыг хэрэглэхийг зөвлөж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин