Нисдэг тэрэг осолдож, 15 хүн амиа алджээ
2015-11-27

Сибирийн газар нутагт “Турухан” компанийн “Ми-8” нисдэг тэрэг осолдсон тухай “TASS” агентлаг мэдээллээ. Ослоор 15 хүн амиа алдаж, 10 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Онгоц Сибирийн Игарка хотын нисэх буудлаас хөөрөөд 15 минутын дараа осолджээ. Тус онгоцонд багийн дөрвөн гишүүн болон 22 хүн зорчиж явжээ.

 

Амиа алдагсдын дунд Оросын “Роснефть” компанийн гурван ажилтан байгаа хэмээн тус компанийн хэвлэлийн албанаас мэдээлэв. Онгоцыг эзэмшигч компанийн мэдээлснээр “Ослоор багийн гурван гишүүн болон 12 зорчигч амиа алдсан” гэжээ. Ослын шалтгаан тодорхогүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин