Хоёр хүний аминд хүрсэн этгээдийг хайж байна
2015-11-27

Нэг гэр бүлийн гишүүдийн амь насыг хохироосон хэрэг өнгөрөгч хоногт гарчээ. Уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.

 

Гэмт этгээд нэг гэр бүлийн дөрвөн гишүүний хоёрынх нь аминд хүрч, бусдынх нь биед гэмтэл учруулсан. Гэмтсэн иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэргийн хохирогч нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, хошууч эмэгтэй байсан гэж эх сурвалж мэдээлэв.

 

Уг хэргийг хувийн өс хонзонгийн сэдэлтэйгээр үйлдсэн байж болзошгүй. Хэрэгт хохирогчийн дүүгийн найз залууг сэжиглэн эрэн сурвалжилж байгаа аж.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hvnii svgnvvdiig tsaazlaach
2018-12-25