“Оюутолгой” зэс баяжуулах үйлдвэр барих үүрэггүй

img

УИХ-ын үдээс хойшхи чуулган хуралдаанаар УИХ-ын гишүүн Х Л.Цог, О.Баасанхүү, Г.Уянга, Д.Сумъяабазар, Ё.Отгонбаяр нарaaс Монгол Улсын уул уурхайн салбарын гол үйлдвэрлэл болох зэсийн баяжмалыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт болон “Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 2015 оны 247 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцууллаа.

 

Гишүүд танилцуулгын дараа асуулт тавьж, хариулт авав. Гишүүд Зэс баяжуулах үйлдвэрийн зөвшөөрөл яагаад өгөхгүй байна вэ? Заавал төр оролцох ёстой юу гэх зэргээр асууж байв. 

 

“Монголд Зэсийн үйлдвэр барих нь ашигтай.  Зэс баяжуулах, хөрөнгө оруулах үйлдвэрийг барих асуудлаар үндсэн ТЭЗҮ-ээ боловсруулсны дараа мөнгө босгох асуудлаа хэлэлцээд, төрийн оролцоо байх эсэхийг шийдэх юм байна.  Оюутолгой Зэс баяжуулах үйлдвэрийг  барих  үүрэг гэрээгээр аваагүй. Харин зэс баяжуулах үйлдвэр барихад арга зүйн зөвлөгөө өгнө гэсэн гэрээтэй ” гэдгийг салбарын сайд гишүүдийн асуултад хариулж байлаа.  

 

Гишүүн Л.Цог “Төр мөнгөгүй гээд стратегийн ордуудаа өгчихсөн. Гэтэл Зэс баяжуулах үйлдвэрт төр орно гээд байх юм” гэхэд “Монгол Улсын эрх ашгийн тухай асуудал л ярьж байгаа. Өмнө нь хувиараа хийнэ гээд нэг ч зүйл хийгээгүй. Зэс хайлуулах үйлдвэр  барих Засгийн газрын шийдвэр гарахаар “би барих байсан” гээд тэрсэлдээд эхэлдэг. Тиймээс төрийн нэгдмэл бодлогоор босох ёстой. Төр мөнгөгүй биш.  Зэс хайлуулах үйлдвэрт төрийн оролцоо байх ёстой. Зэсийн баяжмал нь дан экспортын бараа. Үүнийг бас бодолцсон” гэсэн юм.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлж дууслаа. Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Данхар толгойлсон халзан бухандай. нам дамжиж урваж явдаг сипда.мөнгө өгвөл эхнэрээ,ээж ааваа,эх орноо ч гөч мэдэх данхайсан дурак.
2015-11-30
zochin:
Erdenebat gishvvn sain ajillaj baigaa mongoloo gesen setgeltei hvn
2015-11-28
Zozin:
Оросиин шинжлэх ухаании институдуудээр Еронхий Роректуудаа хиилгуулээд дараа нь Ангил хэл дээр болгоод ОУ-н ХО-чидад хандаа Сайдаа тэгвэл бага зардалаар илуу ур дунд хурэнэ.
2015-11-27