Хотын тохижилтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулна
2015-11-30

 

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/907 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Хот тохижилт, засвар, арчлалт, ашиглалтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө”-ний төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллана.
“Хот тохижилт, засвар, арчлалт, ашиглалтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө”-ний төслийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин