Ц.Буяндалай ажлаа өгөх хүсэлт гаргажээ

img

Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ажлаа өгөх хүсэлт гаргажээ. Тэрбээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хотын даргад хүргүүлсэн бөгөөд шийдвэр нь ирээгүй байгаа аж.

 

Ц.Буяндалай өөрийн хүслээр ажлаа өгч буй аж. Харин ямар шалтгаанаар ажлаа өгч буйг нь тодруулахад "одоохондоо хэлэх боломжгүй" гэсэн хариултыг өглөө. Зарим хэвлэлд түүнийг "нийслэлийн төсөвт дарамт учруулахуйц үйлдлийг дур мэдэн хийсэн учраас ажлаасаа чөлөөлөгдөж байгаа бололтой" хэмээн бичжээ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkk:
Чадахгүй бол чаддагт нь зайгаа тавьж өгөх хэрэгтэй..Улстөржих хэрэггүй..Ухвал их л юм гарна эд нараас.
2019-04-17