Зургаан эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ
2015-11-30

Бусдын биеийг үнэлүүлж байсан хэргийг илрүүлж, цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ. Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах  “......” рестораны доод давхрын сайн массажны газар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин суух хаягтай 32 настай эмэгтэй Э нь бусдын биеийг үнэлүүлж байсан байна.

 

Тус саун массажны газар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд амьдрах хаягтай 26 настай эмэгтэй А, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны иргэн 21 настай, эмэгтэй Ц, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд амьдардаг 23 настай, эмэгтэй Ц, мөн дүүргийн 21 дүгээр хорооны иргэн 19 настай, эмэгтэй О нар биеэ үнэлж байсныг илрүүлжээ. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Мөн өнгөрөгч бямба гаригт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны “.....” саун массажны газар бие үнэлэгч нар байна" гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд оршин суух 28 настай, эрэгтэй А бусдын биеийг үнэлүүлж байсныг илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 

 

Иргэн А нь Баянзүрх дүүргийн иргэн 23 настай, эмэгтэй А, Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд оршин суух 28 настай, эмэгтэй Б нарыг орон байраар хангаж, биеийг нь үнэлүүлж байсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
BERTEGCHIN NOVSHNUUD:
YAMAR MUUHAI HUN CHANARGUI HUMUUS VE HOORHII AMITAD TALHNIIHAA MONGIIG OLOH GEEL YADAJ YAVAHAD BALIAR ZAVAAN BERTEGCHIN AMITAD TSAGDAA SHUUHED NUUTSAAR BARIVCHLUULJ HUNIIG HOHIROOH YUMAA NAAD HUMUUS CHIN HUN ALJ HULGAI HIIGEEGUI OORSDIINHOOROO HAL BALGUI YAVTSGAAJ BAINA TIIM IH SURHII YUM BOL GUDAMJAAR DUUREN BAIGAA HULGAICHUUD DEEREMCHID SOGTUUCHUUDAA YANZALBAL TAARAH YUM
2018-03-29
irgen:
Shal hudlaa
2015-12-01
Зочин:
Сонгино хайрхан чууд ер нь их хүнд юм аа
2015-11-30
Зочин:
aae bn
2015-11-30