Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Төрийн өндөрлөгүүд санал нэгджээ
2015-11-30


УИХ-ын нэр бүхий гишүүдийн гурван жилийн судалгааны үндсэн дээр өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа билээ.



Энэ долоо хоногт уг хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм. Эцэг хуульд өөрчлөлт оруулах нь өнөөгийн парламентын хийх хамгийн том ажил хэмээн улстөрчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа ч харамсалтай нь сөрөг хүчний улстөржилтөөс үүдэн энэ асуудал нийгмийн дунд үл ойлголцол үүсгээд байгаа юм.



Төрийн дээр нам сандайлсан, УИХ-ын гишүүд хэн дуртай сайдаа огцруулж, Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж буй энэ нөхцөл байдалд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж Төрийн өндөрлөгүүдийн чиг үүргийг тодорхой болгох шаардлага буй. Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлт, түүнээс гарах эерэг үр дүнгийн талаар өнөөгийн Төрийн гурван өндөрлөг нэг санал бодолтой байгаа юм байна. Төр засгийн төвшинд ойлголцож чадлаа гэдэг нь үндэсний зөвшилцөл өргөн хүрээнд явж, хойш тавьж ирсэн 25 жилийн алдаагаа засах боломж бий болох эхний сайн дохио юм. Эцэг хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Төрийн гурван өндөрлөгийн илэрхийлсэн байр суурийг  хүргэе.



Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудлаар “Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлийн хоёрдугаар заалтыг би та бүхэнд уншиж өгье. Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно гэж байгаа. Энэ өгүүлбэрт 17 үг байна. Тэрний хоёр нь “томилсноор” гэдэг үг байна. Тэр үед бид бүхэн ярьж байсан. Үг үсэг, цэг таслал бүрийг бодож оруулна гэж тэр үеийн маш том эрдэмтэд энэ хуульд ажилласан. Санаандгүй хоёр үгийг нэг дор оруулаагүй гэж бодож байгаа. Бид нэг зүйлийг Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг хэрэгжүүлж ирсэн. Ерөөсөө нэг удирдлага томилоод маргаашнаас нь эхлээд түүнтэйгээ ноцолддог. Энэ бол маш буруу. Үндсэн хуульд болохгүй гэж заагаад өгчихсөн.



1990 оноос хойш бид 14 Ерөнхий сайд солилоо. ХБНГУ-д гурван канцлер солигджээ. Юм үзсэн улс орнууд бүгд энэ зарчмаар явж байна. Өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дараагийн шинэ сайдыг томилсноор хүчингүй болдог. Нэг үеийг авч явах жинхэнэ манлайлагч тодорсон үед л өмнөх хүний бүрэн эрх дуусдаг юм байна. Чи үнэхээр дараагийн Ерөнхий сайд болох гэж байгаа бол УИХ дээр дэмжлэг аваад, мөрийн хөтөлбөрөө боловсруулаад хүрээд ир. Түүнийхээ төлөө зүтгэ. Томилсон хүнээ унагахын төлөө яваад байгаа учраас энэ тогтолцоо чинь буруу яваад байна.



Монголын төр итгэлгүй гэж харагдаад байна. Цаашдаа батлах гэж байгаа бүх зүйлээ Үндсэн хуулийн язгуур үзэл санаанд нийцүүлэх хэрэгтэй байна. Энэ рүү явъя.Парламентыг томилгооноос салгаж өгье. Үндсэн хуулийн язгуур үзэл санаагаа тууштай хэрэгжүүлье” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шийдлийн Засгийн газрын нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнаж өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэл хийхдээ засаглалын хямралаас гаргах Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд МҮОНТ-ийн “Цаг үе-Үзэл бодол” нэвтрүүлэгт оролцох үедээ Үндсэн хуулийн өөрчлөлт хийх цаг нь болсон хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ. Тэдний хэлсэн үгийг доорх бичлэгээс үзнэ үү.

 

Б.Тогтох


Эх сурвалж: www.mminfo.mn

 


Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Алтан хуягийн засгийн газрын хийсэн,эхлүүлсэн ажил шүү дээ.
2015-12-01
Лутаа:
Засгийн газар солидоод байсан тохиолдол бурийн шалтгааныг судлаачдаар хэлуулэе Чадваргуй луйварчдын чалчаа угийг сонсохоо болие Одоо Ундсэн хуульд еерчлелт хийх цаг нь биш Хийх хумуус нь ч биш!
2015-11-30
ша:
энэ хуулиийййййг дэмжихгүй
2015-11-30
Зочин:
Монголчуудын хамгийн болгоомжилж байгаа юм бол миний харж байгаагаар Ард түмний саналыг АТГ-аар дарамтлуулж байгаад Зоригт мэт гарч ирээд мөн нөгөө АТГ Гансүхийн хэрэг гэгч зохиомол зүйлээр ЗГ-аа унагаад хүссэн хүнээ тавьчихна ингээд ард түмний танихгүй, сонгоогүй хүмүүс гарч ирээд тэднийг тэрбум долларын өрөөр гадаадынхан дэмжээд ажиллачихаар ард түмний хяналт, сонголт байхгүй болж УИХ-ын гишүүд нь ажлаа хийх сонирхолгүй бусдын амыг харсан амьтад болох бий гэсэн болгоомжлол
2015-11-30
Зочин:
Нийгэм, эдийн засаг байдал ямар байгаа билээ Ерөнхий сайд Сайханбилэг бүсээ чангалаад олон ажил амжуулж байна ялангуяа аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил маш үр дүнтэй байна
2015-11-30
Irgen:
Undsen huulid oorchlolt oruulj bolohgui gej hen ch horiogui eserguutseegui oorchlolt hiih estoi gej ard irged buh uls toriin nam zovshoorch bgaa gantshan ene UIH hiij bolohgui mon tsag hugatsaanii huvid mash baga hugatsaa bgaa uchir nuhatstai orgon heletsuuleg asuulga yavuulj shiideh estoi l gej bgaa tegehgui bol bushuu tuulai borvindoo baastai gedeg shig bolj magadgui.Mon zarim UIH-n gishuunii toog nemeh,eronhiilogchiig UIH-s songoh zergiig eserguutsej bgaa
2015-11-30
Зочин:
IV цахилгаан станцын хүчин чадлыг 123 мегаваттаар нэмэгдүүлсэн. Энэ нь 1983 оноос нийслэлийнхний 80 хувийг цахилгаан дулаанаар хангаж ирсэн уг станцад хийгдэж буй томоохон өргөтгөл гэж хэлж болно энэ ажлыг урьд нь хэнч шийдвэрлээгүй. Шийдлийн засгийн газар л хийсэн.
2015-11-30
иргэн:
Алтан хуягийн засгийн газрын хийсэн,эхлүүлсэн ажил шүү дээ.
Зочин:
Сайханбилэгийн шийдлийн засгийн газар 1 жилийн хугацаанд гэхэд шийдвэртэй олон ажил хийж гүйцэтгэсэн
2015-11-30
Зочин:
Санал нэгдэж байгаа бол болж байна ш дээ юу болгон дээр сөргөлдөөд уралцаад байна ч гэж юу байхав дээ
2015-11-30
Зочин:
Ардчилсан намын энэ новшнууд санал нэгдсэн нь ард түмэн бид нарт хамаагүй шдээ ард түмэн бид эсэргүүцэж байна
2015-11-30
Зочин:
munhtenger gechheegu
2015-11-30
Зочин:
ENE SAIKHANBILEG ERUNKHII SAID GEKHED DENDUU JOL KHARAGDAJI , MEDLEG AWIYAS CHADWAR DUTAJI BAINAA
2015-11-30