Цэргийн албан хаагчид байрны түлхүүрээ гардан авлаа
2015-11-30

 

Удаан хугацаанд хүлээлгэсэн батлан хамгаалах салбарын 300 албан хаагчийн орон сууц ашиглалтад орлоо. Өнөөдөр тус салбарын албан хаагчдын төлөөлөл шинэ байрны түлхүүрээ гардан авсан байна. Түлхүүр гардуулах арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Л.Болд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, бэлтгэл дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага оролцож, офицер ахлагч, албан хаагчдад байрных нь түлхүүрийн гардуулан өгчээ. 

 

Цэргийн музейн дэргэд баригдсан орон сууцанд Зэвсэгт хүчний анги салбаруудаас 215 офицер, ахлагч, батлан хамгаалах салбараас 85 албан хаагч төвхнөж байна.

 

Тус орон сууцны ажил 2011 онд эхэлсэн. Таван жилийн хугацаанд хүлээгдсэн орон сууцыг цэргийн албан хаагчдаар хүч нэмэгдүүлэн барьж дуусгаад, өнөөдөр ашиглалтад өгч байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗХ үнэхээр дампуурчээ яанаа байр авсан аваагүй хүнээ ялгаж мэдэхээ болисон тэтгэвэрийн хүнийхээ насыг тоолж чадахгүй болсон гэх мэт эмгэнэл байна үүнийг жанжин штабын дарга Даваа та мэдэж байна уу Бямбажав генералыгаа 60нас хүрлээ буруу зөнөлөө гэсээр байгаад та гараад ирсэн тэгтэл хөдөөний анги байгууллагад бугшаад идээ бээр болсон цэргийн дарга эрүү өвдөг нийлсэн өвөө эмээ нар байгааг мэдэж байна уу Даваа байрны түлхүүр авахдаа явж чадахгүй пацагнаад цэргийн хувцасны мөн чанарыг гутааж байгаа 60 насыг ирэх жил зооглох Сэмжидийн Ганболд, 340 дүгээр ангийн нууцын дарга ахлах ахлагч Жанчивын Эрдэнэчимэг, эрүү өвдөг нь тулж, амьсгаа нь давхцаад .-2-оос дээш давхар гарч чадахгүй хошууч Д.Буд нарыг яанаа ийм хүнээр эх орноо мануулж байна энэ бол үнэхээр эмнэгэл эд нар яагаад тэтгэвэртээ гарахгүй эх орондоо хэрэгтэй хүн мөн үү сайдаа
2015-12-03
Amgaa:
Davaa gerliin bvrxvvlees xadax uyaxaar galin ayltai baidag yom jaaxan yom meddeg bolohgvi yom baih daa
2015-12-01
Зочин:
БХЯ, ЗХЖШ -ийнхан голдуу олон байртай шүүдээ Жаргал генералаа та болиочээ та 16 дугаар хороололынхоо 3 өрөө байраа эсвэл наад авсан байраа хураалгаа чээ
2015-11-30
цэргийн хүн:
Зочин 202.9.41.184 Батлан хамгаалахын сайд Цолмон танаа наад байранд чинь голдуу 1-3 байртай, 5 сая төгрөг төлж чадаж байгаа ангийн захирагч, штабын дарга нар болон дээрээ татаастай нөхдүүд орж байгааг сайд та анхааралдаа авч 300 айлын 200 гаруй нь 16 дугаар хороолол, орбитын цэргийн хотхон, амгалангийн 36 айл, 72 дугаар хотхонд гэх мэт цэргийн тодотголтой байранд голдуу амьдардаг болохыг судлан үзэж давхардуулан олгосон байраа хураан авч түрээсийн болон айлын өрөө, аав ээж, ах дүүсийнхээ хашаа, байшинд амьдардаг БХЯ болон ЗХЖШ-аас ямар нэгэн дэмжлэг тусламж авч байгаагүй офицер,ахлагч нартаа 300 айлын сууцнаасаа олгож өгөхийг хичээнгүйлэн хүсч байна. Жишээ нь хөдөө байрладаг дугаар ангийн захирагч -3 өрөө , штабын дарга-3 өрөө, ар талын дарга-2 өрөө, тэргүүн ахлагч-2 өрөө албан тушаалын байранд амьдардаг 4 хүн гэхэд л 300 айлд 4-үүлээ 2өрөө байр авч байх жишээтэй энэ бол захын нэг жижигхэн жишээ
2015-11-30
зочин:
Батлан хамгаалахын сайд Цолмон та наад 300 айлын сууцанд орсон айлуудаас тал хувь нь 2 ба 3 дахь байраа авч байгаа гэдгийг мэдсээр байж түлхүүр гардуулж байгаа нь шударга ёс мөнүү доод албан тушаалтан болон дээрээ таньдаг дарга байхгүйл бол байр авна гэж бодохын хэрэггүй ангид хувиарласан байрыг ангийн захирагч штабын дарга ар талын тэргүүн ахлагч нар л авна
2015-11-30
Цэргийн хүн:
Барилгын цэргийн ангийн хамт олонд бас талархснаа хэлмээр байна. Олон айлыг шинэ оны өмнө баярлууллаа даа,Та нар гялалзтал ажиллалаа.Ямар ч мөнгөтэй компаниас сайн хурдан хийж дуусгалаа. Хүний хийж дутуу орхисныг та нар хийж гүйцээлээ.
2015-11-30
Цэргийн хүн:
Байр ашиглалтанд ороход БХЯамны удирдлага юу ч хийгээгүй шүү дээ. Харин ЗХЖШ -ын шинээр томилогдсон дарга генерал Даваа шийдвэр гаргаж ЗХ ний барилгын ангиуд 3 хан сарын дотор хийж гүйцэтгэсэн нь үнэн. Тэгсэн мөртлөө тэр Цолмон сайд, Болдбаатар нар энд юу хийж яваан. Хүний хийсэн ажил дээр. Тийм л байсан юм бол сүүлийн 3-4 жил хийж байх нь яасийн. Юу ч хийгээгуй хуруугаа ч хөдөлгөхгүй сууж байсныг энэ байранд орох гэж олон жил хүлээсэн бүх цэргийхэн мэдэж байгаа. Ажил хйивэл болдогийг харуулж өгсөн Даваа даргадаа баярлалаа.
2015-11-30
Зочин:
офицер ахлагч нарт олгогдох байрнаас яагаад зарим офицер олон байр авдаг юм бэ. ЗХ-ний 013-р ангийн орлогч дх Сухбаатар суулийн баригдсан орон сууц болгоноос 2 -ороо сууц авах юм. Одоогоор авсан 3ш сууцуудаа турээслээд сууж б.на. Сая авсан сууцаа турээслэхээр бэлтгэж б.на гэнэ
2015-11-30
хотын иргэн:
энэ байрыг бүхэл бүтэн 5 жил барьсан.Ашиглалтад оруулсан нь яамаадай.Гэхдээ энэ барилгын хөрөнгийг дундаас нь идэж уусан нөгөө алдарт хэрэг юу болж дууссан вэ???Мөн Цэргийн музейн газраас хумсалж хороосоныгоо юу гэж үзэж байгаа юм бол???Ирээдүйгээ бодвол музей өргөжиж хөгжих, тэлэх талбайгүй болсон шүү дээ.Тэгээд аль нь улс эх оронд ашигтай болох вэ??? Тухайн үеийн хэдхэн даргын хувийн амыицаа дээшлүүлэх гэсэн арга болсон шүү дээ.Байр барих газрыг музейгээс хумсалж хулгай дээрэм хийсэн нь тэнэг хэрэг шүү БХ-ынхан минь дээ....
2015-11-30