Гэр хороололд яаралтай тусламжийн цэг байгуулна
2015-12-01

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ж.Амарсанаа нийслэлд түрээсээр 30-40 түргэн тусламжийн цэг байгуулах төсөл санаачилжээ. Энэ төслөө өчигдөр ИТХ-д оруулсан. Төсөл олонхийн саналаар дэмжигджээ. Ингэснээр Түргэн тусламжийн 103 төвийн ачаалал 80 хүртэлх хувиар буурна гэсэн тооцоог тэрбээр гаргаад байгаа аж.

 

-Алслагдсан дүүрэг, хороодод түргэн тусламжийн цэг байгуулснаар ямар ач холбогдолтой гэж та энэ төслийг боловсруулав?

-Нийслэл хот нэг сая 200 мянган хүн амтай. Энэ хүн амд олон улсын стандартаар бол яаралтай түргэн тусламжийн 30-40 цэг байх ёстой. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд Төв 103, БЗД, СХД, ХУД-т нийтдээ 4 цэг л үйл ажиллагаа явуулж байна. Бид нэмээд 30-40 цэгийг байгуулж байж түргэн тусламжийн дуудлага 2-5 минутын хугацаанд эзэндээ хүрэх боломжтой болно. Энэ асуудлыг шийдэхээс нааш түргэн тусламж хэзээ ч цагтаа очдог болохгүй. Тиймээс гэр хороололд яаралтай тусламжийн 10 төв байгуулах төсөл боловсруулж НИТХ-д санал оруулаад дэмжигдлээ. Тэгэхээр ирэх онд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэр хороололд яаралтай тусламжийн арван төв байгуулахаар болж байх шиг байна.

 

-Түргэн тусламж цагтаа очиж чадахгүй байгаагийн гол шалтгаан юунд байна вэ?

-Сүүлийн таван жилийн дотор Улаанбаатар хотын яаралтай түргэн тусламжийн дуудлага хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан. 2010 онд 15 мянган дуудлага ирдэг байсан. Гэтэл энэ оны эцсээр 30 мянга гарсан байна. Улаанбаатар хотын хүн амын тоо сүүлийн таван жил 2 дахин нэмэгдээгүй шүү дээ. Гэтэл дуудлагын тоо хоёр дахин нэмэгдсэн нь шаардлагагүй, яаралтай биш дуудлага нэмэгдээд байна гэсэн үг л дээ. Тиймээс шаардлагагүй хэрэггүй дуудлагыг багасгах тал дээр ард иргэд анхаармаар байна.

 

-Ямар дуудлагыг яаралтай биш дуудлага гэж нэрлээд байна вэ?  

-Даралт нь ихэссэн хүн эм авахын тулд 103-т дуудлага өгөх тохиолдол байна. Гэтэл цус харвачихсан хүмүүст яаралтай тусламж хүрч чадахгүй, оронд нь эм аваачиж өгөхийн тулд ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Өөрөөр гэвэл, гэр бүлийн хоёр муудалцаад хэн нэгэндээ тунирхсандаа болоод бие өвдсөн гэж хэлдэг. Нөгөөх нь үнэхээр өвдчихлөө гээд тусламж дуудах зэрэг тохиолдол нэлээдгүй гарч байна. Бас өрхийн эмнэлгээр ард иргэд өдрийн цагаар үйлчлүүлэх ёстой. Гэтэл өдрийн цагаар үйлчилгээгээ авахгүй, ажлын бус цагаар тусламж дуудах ч тохиолдол бас байна.

 

-Нэг төв байгуулахад хичнээн төгрөгийн зардал гаргахаар байна вэ?

-Нэг төвийг, урсгал зардалтай нь нийлүүлээд 50 сая гэж тооцож байгаа. Үүнд хүний нөөцийн асуудал, эмч нарын тав тухтай байдал зэрэг орно. Дуудлагаар явахаас гадна гэв гэнэт өвдсөн хүмүүс ороод ирвэл тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтойгоор байгуулагдах юм. Эхний ээлжинд 2016 онд гэр хороололд 10 цэг байгуулахаар 500 сая төгрөгийн санал орууллаа. Төслийн хүрээнд 2020 он гэхэд нийт 40 цэг байгуулах юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Sain baina. Amjilt husie
2015-12-01
ЗОЧИН:
Намдаа 100 саяыг өгч дэд сайд болох ямар байдгыг Амарсанаа сайн мэднэ Шархаа нөхөж чадсан бол уу
2015-12-01
Зочин:
odoo turgen tuslamjin asuudal neg ue shuurhai bolson tegj butehgui um sanaachlaad shaardlaga baihgui
2015-12-01
зочин:
энэ Ж Амарсанаа шиг залуучуудыг дэмжмээр юмаа.Э М сайд гээд хэдэн хоцрогдсон хөгшин ухнанууд аа л сольж тавиад байх юм .Амар санааг сайд болгооч ээ
2015-12-01