Байгальд ээлтэй гишүүдэд батламж гардуулав
2015-12-01

Гэрэл зургуудыг MPA.MN

 

”Хөвсгөл далайн эзэд” ТББ-аас  2012-2014 онд УИХ-ын гишүүдийн байгаль хамгаалах чиглэлээр явуулсан үйл ажиллагаанд үнэлгээ өгч ”Байгальд ээлтэй гишүүн”-ийг тодруулжээ.



Ингэхдээ УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Энх-Амгалан, Д.Ганбат, С.Одонтуяа нарыг  “Байгальд ээлтэй гишүүн”-ээр тодруулж,  батламж, цом гардуулав. Тэднийг байгаль орчны чиглэлээр хууль тогтоомж санаачилж, батлахад идэвхтэй оролцсон хэмээн ээлтэй гишүүдээр тодруулсан байна.

 

Дашрамд дуулгахад УИХ-ын гишүүн Г.Баярсайхан  2011 онд  “Байгальд ээлтэй гишүүн”-ээр тодорч байжээ.

 

Shuud.mn
Сонин хачин