Гаалийн удирдах албан тушаалтнуудыг авлигын хэргээр саатуулжээ
2015-12-01

АТГ-ынхан өнгөрсөн сарын 26-27-нд шилжих шөнө ГЕГ-ын Төрийн захиргаа, хvний нөөцийн газар хэлтсийн ахлах байцаагч н.Баттогтох, байцаагч н.Оргилмаа нарыг Цагдан хорих 461 дvгээр ангид саатуулжээ. Одоогоор дээрх нэр бvхий хvмvvсийг яг ямар хэргээр баривчилсан нь тодорхойгvй байгаа юм. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар тэднийг авлигын хэрэгт сэжиглэн улмаар саатуулсан гэх мэдээллийг өгсөн. Одоогоор албан өрөөнд байрлах эд зvйлсийг нь битvvмжилсний улмаас гаалиас гарч буй хvмvvс бичиг баримтаа авч чадахгvй байдалд ороод байгаа аж.



Ямартай ч “Буяныг гаргахгvй, бузрыг оруулахгvй” хэмээх уриатай тус газрын ажилчид ээлж дараалан шалгагдаж хоригдох боллоо. Гэтэл ГЕГ-ын удирдлагууд байцаагчдыг нь хорьсон талаарх мэдээллийг ихэд нууцалж гадагш нь гаргахгvй байх vvргийг ажилчиддаа өгчээ. Хууль дvрэмд зааснаар бол Гаалийн ерөнхий газар vндэсний аюулгvй байдлыг хамгаалах, гадаад худалдааг хөнгөвчлөх, улсын төсвийн орлогыг бvрдvvлэх чиг vvрэгтэйгээр vйл ажиллагаагаа явуулдаг.
Гэтэл сvvлийн vед тус газрын ажилчид авлига, албан тушаалын хэрэгт шилээ даран сэжиглэгдэх боллоо. Хамгийн ойрын жишээ гэхэд л энэ сарын 22-ны өдөр Замын-Vvдийн гаалийн ахлах байцаагч С.Насанбатыг дөрвөн байцаагчийнх нь хамтаар авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэгт сэжиглэн цагдан хорьсон.



Гэтэл энэ асуудал намжаагvй байхад газрын дарга О.Ганбаттайгаа хаяа дэрлэн оршдог гаалийн ажилчид хамар доор нь гэмт хэрэгт орооцолдчихлоо. Яг vнэндээ гаальтай холбоотой энэ мэт хэрэг өнгөрсөн жилvvдэд ч гарч байсан. Тухайлбал, өнгөрсөн оны дөрөвдvгээр сард Сэлэнгийн гаалийн гурван байцаагч ОХУ-аас бараа ачсан ачааны дөрвөн машин Монгол Улсын хилээр орж ирэхэд нь "Дээрх ачаатай машинуудыг ачаагvй хоосон" хэмээн гаалийн бvртгэлийн программдаа худлаа бvртгэж оруулсан хэрэг гарч байсан. Гэтэл энэ асуудлыг ГЕГ-ын дарга О.Ганбат хэлтсийн дарга Ё.Бат-Эрдэнэ нар “Энэ мэдээлэл ор vндэслэлгvй. Гvтгэлгийн чанартай байна. Манай байцаагч нар огт буруугvй. Бид энэ хэргийг маш сайн шалгасан” хэмээн хэвлэлийн хурал хийж байв. Гэтэл байцаагчдын хийсэн vйлдлийг баримтаар тогтоон цагдаагийн байгууллагад эрvvгийн хэрэг, vvсгэн шалгаж асуудал намжиж байсан тvvхтэй.



Энэ мэт олон асуудал гааль дээр гарч байсныг тоочоод баршгvй. Өөрөөр хэлбэл, гаалийн хэрэг зөрчил өссөн vv гэхээс буурсан vзvvлэлт лав харагдахгvй байна. Тухайлбал, бараа хамгийн ихээр орж ирдэг Замын-Vvд, Алтанбулаг боомтод ажиллаж буй гаалийн ажилтан ямар нэгэн аргаар хууль бусаар эд зvйл нэвтрvvлэх, эсвэл гаалийн татвараас бараа импортлогчийг чөлөөлчихвөл тvvнийхээ төлөөсөнд багагvй шан харамж авдаг нь нууц биш. Тиймээс энэхvv боломжийн газарт өөрийн гэсэн хvнээ явуулчихвал дарга нарынх нь өвөр ч дагаад тvнтийдэг бололтой. Яг vнэндээ гаалийн байгууллага өнгөрсөн 2012 оноос эхэлж төрийн алба биш төрлийн алба болсон. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд олон байцаагч авлигын хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан билээ.



Яг vнэндээ гаалийн байгууллага Замын-Vvд, хотын гаальгvйгээр амьдарч чаддаггvй гэсэн нэгэн хошин яриа гараад байгаа аж. Энэ нь тус газарт томилогдон очсон гаальчид ихээхэн хэмжээний авлига өгч дээрх боомтуудад ажилладаг байна. Өнөөдөр яагаад гаалийн байцаагч нар ийнхvv олноороо гэмт хэрэгт сэжиглэгдэн хоригдох болов оо. Мэдээж тэд дарга нартаа өгсөн хахуулийн мөнгөө нөхөхийн тулд янз бvрийн асуудалд орох болсон нь Замын-Vvдийн гаалийн ахлах байцаагч С.Насанбатын холбогдсон гэх хэрэг гэрчлээд өгч буй юм. Ямартай ч ГЕГ болон Замын-Vvдийн боомтын гаалийн байцаагчидтай холбоотой авлига, хээл хахуулийн хэрэг vvгээр төгсгөл болохгvй нь бололтой. Гэхдээ гаальчид бvгд авлигач биш, тэдний олонх нь өргөсөн тангарагтаа vнэнчээр зvтгэж, улс орныхоо аюулгvй байдлыг сахин хамгаалж ирсэн гэдгийг мартах ёсгvй. Эцэст нь хэлэхэд Монголын мөнгөний уурхай гэгддэг гаалийн байгууллагад эхнэр хvvхэд, анд найз гээд өөрийн хvмvvсээ “шахдаг” болсон учраас гаалийн байгууллага авлигад идэгджээ гэж харж болохоор олон жишээ бийг хэвлэлvvд олонтаа дурьдаж байсан. Ямартай ч авлигад идэгдсэн гэх нэр зvvгээд буй гаалийн байгууллагын чих халууцуулсан энэ vйл явдлыг холбогдох албаны хvмvvс нь анхааралдаа авахад илvvдэхгvй байх. Бид дараагийн дугаартаа ГЕГ-ын дарга О.Ганбатын нагац эгчийнх хvvхэд аль боомтын гаалийн даргаар ажиллаж байгаа болон тvvний хууль бус vйлдлийнх нь талаар мэдээлэх болно.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За тэгээд татвар өгөхгүй гэдэг нөхдүүд бас худлаа матаас зөндөө л бичдэг дээ.
2018-06-25
erka:
Sain bnATG
2015-12-02
Зочин:
Энэ Баттогтох гэдэг нь НИсэхийн гаальд байсан нөхөр мөн үү?
2015-12-02
hyn:
Nam ah dyys yana aa. Mongol mini.Namiinhan toriin albiig mongo gej hardag. Yyneesee bolj morooroo ajlaa hiij baigaa toriin alban haagchiig ajil alban tushaaliig ni bulaadag helmegduuldeg.
2015-12-01
насан:
Шударга сайхан сэтгэлтэй ажилтнуудын нэрийг НАМ дагасан авилгач луйварчид гутааж байгаа юм шүү
2015-12-01
Зочин:
Gaalichid gedeg Avligachid gesen ug shuudee
2015-12-01
Зочин:
Сайн шалгах хэрэгтэй Ер нь Монголын гаалийн нэр төрийг жинхэнэ унгааж байгаа хүмүүс О.Ганбат, Даваасүрэн нар болон тэдний гар хөл бологчид шүү дээ. Хэдэн байцаагч нарыг улс төрийн золиос болгож сонгуулийн мөнгөө босгох гэж улиарч байгаа хүмүүс амтассан хэрээ 13 гэж өмнө овоо юм цуглуулаад амтанд нь орчихоод дахиад ирж байгаа юм
2015-12-01
Зочин:
Сайн шалгах хэрэгтэй, гаальд ороод л нүдэн дээр хөрөнгөжөөд байдаг жишээ олон л байна шүү дээ. Бизнес хийхгүй, хаанаас үнэтэй машин, үнэтэй байранд амьдхар мөнгө нь гараад байдаг юм,
2015-12-01
Зочин:
Ганбат, түүний хамсаатануудыг сайн шалгах хэрэгтэй юм бишүү Амташсан хэрээ 13 дахина гэдэг шиг Даргаар буцаж ирээд л байгаа нь ийм асуудалтай байх нь дээ
2015-12-01
zochin:
ganbatiin luibarchin nasanbat
2015-12-01