Израйль, Палестины удирдагчид уулзав

Парис хотноо болж буй Дэлхийн цаг уурын өрчлөлтийн эсрэг чуулга уулзалтын үеэр Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Палестины иргэд Израйльд халдлага үйлдэж, энгийн иргэдийг заналхийлж буйтай холбогдуулан тус улсын удирдлагууд палестинчуудын эсрэг хориг тавьсан юм.
Энэхүү үйл явдлаас болж хоёр улс харилцан буудалцахаас гадна ихээхэн зөрчилтэй байгаа. Бенжамин өнгөрсөн сарын эхээр Палестины удирдлагуудтай уулзаж, хэлэлцээр хийхийг хүссэн ч татгалзсан хариу авсан билээ.
Парисын уулзалтын үеэр удирдагчид Газын зурвас болон хоригийн асуудлаар ярилцсан хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Тэд 22 минут ярилцсан бөгөөд уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд “Ихээхэн ач холбогдолтой уулзалт боллоо” гэж хэлжээ. Парис хотноо дэлхийн 151 орны төрийн тэргүүн, сайд болон албаны хүмүүс чуулж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ