Өнөөдрөөс шөнийн тарифийг 50 хувиар хөнгөлнө
2015-12-01

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаар Эрчим хүчний сайд Д.Зоригтод 12 дугаар сарын нэгнээс эхлэн гэр хорооллын хэрэглэгчдийн нэг киловат цаг эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж, 38.55 төгрөгт шилжүүлэхийг үүрэг болгосон билээ. Энэ дагуу гэр хорооллын иргэд өнөөдрөөс цахилгааны хөнгөлөлтөө эдэлнэ. 

 

Энэхүү хөнгөлөлт нь 21.00-06.00 цагийн хооронд мөрдөгдөнө.

 

Цахилгааны шөнийн тарифт 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээр эрчим хүчний салбарын орлого нийт 5.2 тэрбум төгрөгөөр буурч буй аж. Эрчим хүчний салбарын алдагдлыг тэглэсэн учраас гэр хорооллын иргэдэд ийм хөнгөлөлт үзүүлэх боломж бүрджээ.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны хийсэн тооцоогоор хөнгөлөлтөд 280 гаруй мянган айл өрх хамрагдана.

 

В.Бат

 

 

 

Shuud.mn
Сонин хачин