Путин сануулж, Эрдоган гэдийсээр
2015-12-01

Харилцан буулт хийхгүйгээс болж Турк болон Оросын харилцаа улам ээдрээтэй болж байна. Энэ амралтын өдрөөс эхлэн Орос, Туркийн эсрэг хэд хэдэн салбарт хориг тавьж, шахалт үзүүлж эхэллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Туркийг албан ёсоор уучлалт гуйхгүй бол хоригийнхоо цар хүрээг өргөтгөхөө сануулсан юм.

 

 

Хоригийн эхэнд Орос, Турк улстай байгуулсан харилцан визгүй зорчих дэглэмийг хүчингүй болгож, Орос улсад ажиллаж, амьдарч буй тус улсын иргэдэд шахалт үзүүлж эхэлжээ. Орос улсад Туркийн 90 мянга иргэн гэрээгээр ажиллаж буй ч тэдний гэр бүл нийлээд ойролцоогоор 200 мянган хүн байдаг аж.

 

Өнгөрсөн 2013-2014 оны хооронд Оросын таван сая иргэн Турк улсад жуучлалаар очсон байна. “Су 24” онгоцны сүйрэл оросуудад цочроо өгсөн учир тус улсын аялал жуулчлалын компаниуд дээрх хоригийг дуу нэгтэйгээр дэмжиж, иргэдийг тус улс руу зорчихгүй байхыг уриалж, илүү боломжийн аяллын хөтөлбөр санал болгож эхэлжээ. ОХУ-ын Тээврийн яам “Хоёр улсын харилцан нислэг зогсоогүй” гэж мэдэгдсэн байна. Мөн дээрх хоригийн дараа Орос дахин Туркийн эсрэг хориг тавьж, аялал жуучлал болон Турк улсаас хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтаа зогсоов. Путин “Турк улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өнөөдрөөс эхлэн Оросын зах, худалдааны төвүүд худалдаалахгүй” гэж хэлжээ.

 

Оросын төрийн мэдлийн хэвлэлийн агентлагууд өчигдөр хүнсний хоригт багтсан зарим бүтээгдэхүүний нэрийг олон нийтэд танилцуулсан билээ.  Үүнд: Хөлдөөсөн бог малын мах, махан бүтээгдэхүүн, бүх төрлийн шувууны мах, давсалсан ба борцолсон махан бүтээгдэхүүн, бүх төрлийн далайн бүтээгдэхүүн, сүү, тараг, бяслаг, аарц, самар, жимс, хүүхдийн нэмэлт бүтээгдэхүүн зэрэг багтжээ. Оросын Хүнс хөдөө аж ахуйн яамнаас “Бид дотооддоо дээрх хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бүрэн боломжтой” гэж мэдэгдсэн байна.

 

“Хориг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжихээр болсон” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Ерөнхийлөгч зарлигт гарын үсэг зурсан” гэсэн байна.

 

Өнгөрсөн оноос эхлэн Орос улсад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг гол түншээр Турк улс нэрлэгдэх болсон юм. Украины хямралд Оросыг буруутгаснаас болж тус улсын удирдлагууд барууны 22 орны эсрэг хүнсний хориг тавьсан билээ. Хоёр улс өнгөрсөн онд нэг тэрбум ам.долларын худалдаа, наймаа хийсэн байна. Хоригийн дараа Туркийн бараа, бүтээгдэхүүнийг худаалдаг наймаачдын эрх ашиг хөндөгдөж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлэв. Энэ талаар удирдлагууд “Туркийн бараа, бүтээгдэхүүнийг хувьдаа ашиглаж болно” гэсэн байна.

 

Хоригт багтсан хүнсний бүтээгдэхүүний нэрс ил болсны дараа Египетийн эрх баригчид Оросуудад боломжийн санал тавив. Египет хоригт өртсөн туркийн бараа бүтээгдэхүүнийг Москвад нийлэхүүлэх санал дэвшүүлж, энэ асуудлаар Путинтэй уулзах санал гаргажээ. Египет, Туркийн орыг авахаар улайрч байх үед Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Анкара хотноо Америкийн “CNN” агентлагийн сэтгүүлчийг хүлээн авч уулзжээ. Ерөнхийлөгч “Оросын “Су 24” онгоц Туркийн хилийг санаатай зөрчсөн учир гал нээсэн. Бид уучлалт гуйхгүй. Харин Орос уучлалт гуйх ёстой” хэмээн мэдэгдсэн билээ.  

 

Энэхүү ярилцлагын өмнө ослоор амьд үлдсэн Орос нисгэгч Константин Мурахтин “Туркийн сөнөөгч онгоц бидэнд сануулга өгөөгүй. Мөн бид Турк бус Сирийн газар нутагт нислэг үйлдэж байсан” гэсэн юм. Ерөнхийлөгч болон нисгэгчийн мэдэгдэл зөрж, олон улсыг талцуулж байна. “НАТО”-ийн гишүүн орнууд Туркийг цээжээрээ хамгаалж эхлэв.

 

Францын нийслэл Парис хотноо Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Энэхүү уулзалтын үеэр Эрдоган, Путинтэй уулзах санал гаргасан ч татгалзсан хариу авчээ. Путин хэдийгээр Эрдогантай уулзахаас татгалзсан ч Туркийн цэргийн ажиллагааг дэмжиж буй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзжээ. Тэд “Су 24” онгоцны асуудлаар ярилцаагүй болохыг албаныхан баталжээ.

 

Путин хэт даврагчдын холбоотон улсаар Туркийг нэрлэснээс гадна тус бүлэглэлээс хямдхан үнээр газрын тос худалдан авдаг хэмээн буруутгасан юм. Энэхүү мэдэгдлийг Эрдоган эрс үгүйсгэж, “үнэн бол огцрох болно” гэж хариу мэдэгджээ.

 

Удирдагчид талцаж байх хооронд хэт даврагчдад цохилт өгөөд бааз руугаа буцах үедээ дайралтад өртөж, харамсалтайгаар амиа алдсан “Су 24” онгоцны нисгэгч, дэд хурандаа Олег Пешковын цогцос эх орондоо ирсэн байна. Ослын дараа Путин амь үрэгдсэн нисгэгчийг баатар цолоор нэхэн шагнасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
xxxx:
zail holduu mal min
2015-12-03
Зочин:
Saitig muulj bgaa garuud tuuhee medehgui teneguud bn
2015-12-02
Зочин:
teneg bish l bol Puten ylah estoi
2015-12-02
zochin:
Puting demjij bna
2015-12-02
зочин:
Америкийн үнэн төрх одоо харагдаж байна.Монголчууд аа орос ах нараа дэмжье.
2015-12-02
Зочин:
бид юу дуртэйгаа л бичнэ. чи унших албагүй . зүгээр зайлхад л болно
2015-12-02
Зочин:
Танай сайт Оростой гэрээтэй юм уу үгүй юу? яагаад ганцхан Оросын мэдээллийн сайтуудаар тарсан мэдээг энд гаргаад байдаг юм бол. Эсвэл та нар бүгдээрээ Орос хэлнээр өөр хэлгүй юм уу? яагаад нэг талыг барьсан ийм сонин юм гаргаад байгаа юм бэ? бүр ямарч баримтгүй мэдээллүүд шүү. Танайх Оросын элчин сайдын яамтай гэрээтэй юм уу?
2015-12-02
xxxx:
zail holduu mal min
1:
АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАРЫН ДАРГА Ш.ГЭРЭЛЧИМЭГИЙГ АТГ-С АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХУВЬДАА 10 ГАРАН КОМПАНИТАЙ ГЭЖ ТҮДГЭЛЗҮҮЛЖ БАЙХАД ДАРГА БОЛГООД БАЙДАГ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ????????
2015-12-01
1:
АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАРЫН ДАРГА Ш.ГЭРЭЛЧИМЭГИЙГ АТГ-С АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХУВЬДАА 10 ГАРАН КОМПАНИТАЙ ГЭЖ ТҮДГЭЛЗҮҮЛЖ БАЙХАД ДАРГА БОЛГООД БАЙДАГ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ????????
2015-12-01
1:
АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАРЫН ДАРГА Ш.ГЭРЭЛЧИМЭГИЙГ АТГ-С АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХУВЬДАА 10 ГАРАН КОМПАНИТАЙ ГЭЖ ТҮДГЭЛЗҮҮЛЖ БАЙХАД ДАРГА БОЛГООД БАЙДАГ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ????????
2015-12-01