Сайхан зантай болгодог хүнс

Өлсөхөөрөө уурлаж, уцаарладаг хүмүүс бий. Тэгэхээр хоол хүнс гэгч зөвхөн хүний ходоодыг “захирдаг” зүйл биш болж таарлаа. Тэгвэл ямар хоол хүнс хүнийг сайхан зан ааштай болгодог гээч.
Хар шоколад
Хар шоколад нь магниар тун баялаг. Эрдэс бодис нь таны эд эсийг сэргээх бөгөөд сэтгэл санааны тавгүй байдлыг багасгана. Мөн уйтгар гунигийг арилгах шидтэй.
Самар
Омега-3-аар баялаг учраас депрессийн эсрэг сайн үйлчилгээтэй. Зан аашийг зөөлөн, сайхан болгоно. Тэд мөн таны ой санамжинд сайнаар нөлөөлдөг.
Бууцай
Бууцай нь В витамин болон фолийн хүчлээр тун баялаг, энэ нь таны бодисын солилцоонд сайнаар нөлөөлнө. Энэ нь мөн антиоксидант шинж чанартай тул таны тархины эсүүдийг хамгаална.
Тахианы мах
Энэ нь B12 витаминаар баялаг. Сайхан мэдрэмж төрүүлж сэтгэл санааг сайхан болгоно.
Авокадо
Авокадо нь серотонин агуулдаг. Энэ нь идэхэд сайхан мэдрэмж төрүүдэг төдийгүй таны арьс, үс, хумсанд маш сайнаар нөлөөлнө.
Ногоон цай
Ногоон цай нь ясны сийрэгжилт, хавдар, зүрх судасны өвчин, шүд хорхойтолтын эрсдлийг бууруулдаг. Мөн цусны судсыг тэлж, бүлэн үүсэхээс сэргийлэх замаар зүрхний шигдээс, зүрхний дайрлагад өртөхөөс сэргийлдэг. Иймээс таныг амар тайван байхад ногоон цай тусална.
Йогурт
Дархлааны системийг дэмждэг учраас зан ааш тогтвортой байдаг.
Гүзээлзгэнэ болон бөөрөлзгөнө
Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө жимсүүд нь антиоксидант чанартай. Эдгээрийн эрдэс бодисууд нь депресс болон стрессийг бууруулахад тусална.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ