Харилцан буулт хийхийг уриалав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Парис хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарыг хэлэлцээр хийхийг санал болгосон талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Обама “Та бүхэн уулзах цаг нь болсон. Харилцан буулт хийх нь хамгийн зөв алхам. Путин, Эрдоганы саналыг хүлээн авч, түүнтэй уулзах хэрэгтэй. Путиний шийдвэрээс болж олон сая энгийн иргэн хохирогч болж байна” гэж хэлжээ.
“Су 24” онгоцны сүйрлийн дараа Путин, Туркийн эсрэг эдийн засаг, худалдаа, аялал жуучлалын салбарт хориг тавьсан билээ.
Хэвлэлийн хурлын дараа Обама, Эрдогантай уулзаж, Туркийн аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн бол Путинтэй уулзах үеэрээ Сири болон Украины хямралын асуудлаар ярилцсан юм.
Оросын “Су 24” онгоцны ослын асуудлаар Обама “Улсын хилийг зөрчих нь хууль бус” гэж мэдэгдсэн байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн чуулга уулзалтын үеэр Эрдоган хоёр ч удаа Путинтэй уулзах санал гаргасан ч Оросын тэргүүн татгалзсан юм. Путин Туркийг хэт даврагчидтай холбоотой, тэднээс хямдхан газрын тос худалдан авдаг хэмээн мэдэгдснээс болж хоёр улсын харилцаа улам хурцадсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ