Филадельфиа 76 баг анхны хожлоо авлаа
2015-12-02


Филадельфиа 76 Лос-Анжелес Лейкерс багийг өөрийн талбайд хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний хагас 58-50 Лос-Анжелес Лейкерс багийн илүүгээр дууссанч тоглолтын хоёрдугаар хагасаас талбайн эзэдийн довтолгоо, оноо авалтаар илүү байж 103-91 Лос-Анжелес Лейкерсийг талбай дээрээ хожиж, анхны хожлоо авсанаар  АНУ-ын томоохон мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн удаан ялагдалын цуврал нь дууссан байна.


Филадельфиа 76 баг НБА-ийн түүхэн дэх хамгийн муу улирлын эхлэл хийж эхний 18 тоглолтод хожигдол амсаад байсан билээ.



Тоглолтын дараа Филидельфиа 76-н бүх залуус болон дасгалжуулагч нар бүгд Коби дээр ирэн гар барьж ордон даяар хуран цугласан фэнүүд үзэгчид бүгд Коби Коби Коби хэмээн дуу хадааж түүнийг үдэж өглөө.Коби ордонд цугласан бүх хөгжөөн дэмжигчдийг хүндэтгэж буйгаа илэрхийлж гараараа даллан талбайг орхилоо


Лейкерсийн багийн лидер Коби брайнт 20 оноо 5 самбар , Жордан Кларксон 19 оноо 5 самбар , Юлий Рэндл 12 оноо 11 самбар авч багаа тэргүүлсэн. Лейкерс улиралын 14 хожигдлоо авлаа ингэснээр 2-14 гэсэн тааруунхан амжилттай улиралыг үргэлжлүүлж байна.


Талбайн эзэдээс анхны хожлоо авахад  Роберт Ковингтон 23 оноо  5 самбар 4 о.дамжуулалт , Жeрами Грант 14 оноо 7 самбар 4 о.дамжуулалт , сэлгээнээс Нерленс Ноэль 14 оноо 9 самбар тус тус гүйцэтгэж баг нь анхны хожлоо авсанаар 1-18 боллоо.

 

 

Shuud.mn
Сонин хачин