Ард түмний төрийн эрх барих мэдэлд нь хүндэтгэлтэй хандах ёстой
2015-12-02

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад төсөл санаачлагач Н.Батбаяр хариуллаа.

 

УИХ-ын дэд дарга Л.Цог:

 

-Ард нийтийн санал хураалт явуулах хугацааг яагаад богиносгож байна вэ?

 

-Энэ хууль батлагдаад 20 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хууль чадамжгүй болсон. Энэ хуулийг баталж байх үед техник технологийн дэвшил өөр байж. Харин өнөөдөр цахим төхөөрөмж ашиглах хууль батлагдсан. Үүнтэй холбогдуулаад  хугацааны хувьд ч богиносох шаардлагатай болсон. Нөгөө талаас техник тоног төхөөрөмж  өдөр тутам шинэчлэгдэж байна.  1995 онд энэ хууль батлагдаж байхад гар утас гарч ирээгүй байсан. Харин.  1996 онд гар утас нэвтэрсэн.  Хууль батлагдаад,  гар утас нэвтрээд 20 жил болж байна. Дэлхий нийтэд  үйл явдал хурдтай явагдаж байгаа. Үүнтэй л уялдуулсан юм.

 

УИХ-ын дэд дарга Л.Цог:

-Олон улстай хөл нийлүүлж, хурдтай явж болно. Гэхдээ манай улс өргөн уудам нутагтай. Хөдөө талдаа айлууд  ганц нэгээр нутагладаг. Санал асуулгыг иргэн бүртээ хүргэж амжих уу?

 

- Бид түүхэндээ 1945 онд ганц  удаа санал асуулга явуулж байсан. Тэр үед 29 хоногийн дотор санал асуулга явуулж байсан юм билээ. Тэр үед тээврийн хэрэгслээс эхлээд утсан холбоо ч хэрэгжээгүй байсан. Тиймээс өнөөдөр богино хугацаанд санал асуулга явуулах бололцоо бүрдсэн. Малчид гар утас, интернэттэй болсон.  Сонгуулийн хуулинд ч 14 хоногийн дотор сурталчилгаа явуулахаар байгаа. Үүнтэй уялдсан.  1995 оноос хойш Сонгуулийн хуульд автомат төхөөрөмж ашиглахтай холбоотой заалт орсон. Тиймээс л үүнд зохицуулсан. Шинээр оруулж ирж байгаа зүйл биш. СЕХ-ноос гаргасан саналын дагуу оруулсан. Үүнд зохицуулалт хийхгүй бол төр, засгийн эрх мэдэл ард түмний мэдэлд байх ёстой гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөөд байгаа. Цаашид ямар ч нөхцөлд ард нийтийн санал асуулга явуулахад энэ хууль үйлчлэх ёстой.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг дэмжиж байгаа. Ардчиллыг амилуулъя гэдэг  маш сайн санал. Хууль хэрэглэгдэхгүй байна гэдэг нь иргэд дургүйдээ биш төр засаг ард түмнээсээ асуугаагүй. Одоо Монгол Улс нийгэм, эдийн засаг, улс төрийн хямралд орсон учраас, төлөөллийн ардчилал хямарсантай холбоотой ард түмнээсээ асуух гэж байна. 1995 онд ард нийтийн санал асуулгыг үндэсний хэмжээнд явуулах зохицуулалт байгаа. Харин энэ хуульд орон нутгийн санал асуулгын зохицуулалт дутагдаад байна. Ард нийтийн санал асуулгыг 2-оос дээшгүй асуудлаар явуулж болно гэж байна. Одоо дэлхийн хандлагыг харахад 4-өөс дээшгүй асуудлаар явуулж байна. Нэг удаа ард нийтийн санал асуулга явуулахад 6 тэрбум төгрөг зарцуулж байна. Тиймээс дор хаяж 4-өөс доошгүй асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах санал гаргаж байна. Ард нийтийн санал асуулга явуулахад автомат систем гарчихаад байхад гар аргаар тоолно гэдгээ боль. Гар аргаар тоолж, луйвар хийдгээ болих хэрэгтэй.

 

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж:

-Сонгуулийн саналыг гараар тоолоход булхай их гардаг байсан. Зарим санал тоололт булхайд өртдөг байсныг санаж байна. Сонгуулиас нарийн зүйл дээр бид орчин үеийн технологи хэрэглэж байгаа. УИХ-ын мэдээлэл интернэтэд тулгуурлан мэдээлэл авч байна. Өнөөдөр цахимжуулсан үйл ажиллагаагаа нэг зүйл дээр болохгүй гэж  үзэж болохгүй. Хардлага сэрдлэгийг  ч бид өөрсдөө зохиогоод байна. Автомат машиныг хэрэглэхгүй бол  булхай луйвар дахин явагдана гэх хардлага ч байна. Ард түмэнд хадгалагддаг  төрийн эрх барих мэдэлд нь хүндэтгэлтэй хандах ёстой гэлээ.

 

Ийнхүү гишүүд байр сууриа хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.

 

Гадаад байгаа Монгол иргэдийг ард нийтийн санал асуулгад хамруулах тухай УИХ-ын гишүүн Г.Уянгын саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм. Харин СЕХ-ны дарга Д.Содномцэрэн “хилийн чанадад байгаа иргэдийн саналыг авахаар бол хугацааг нэмэгдүүлэх шаардлагатай” гэсэн юм. Мөн ард нийтийн санал асуулгын дүнг автомат машинаас гадна гар аргаар тоолох тухай УИХ-ын гишүүн Су.Батболд, Л.Цог нарын санал дэмжигдсэнгүй.

 

Ийнхүү Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ard tumnee
2015-12-03
Gonchigt:
Manjiin haanaas efuu nart bileglesen tsagaan hash hoorgooroo gangaraad l bas bayan chineeleg emiijee haruulaad ,usee mochitol hoish samnaj boogood er, em ni medegdehgui ,toriin tushee uu?urvagch alin boloh ni tanigdahgui,etseg ni nomtoi lam hun l gej duuldsan medehgui ee ene huu ni boogiin ongotoi yum uu? Toochin hun bolohoor ooriigoo olon ontsgoos ilerhiilj baigaa yum bolov uu? Mani met ni tanii grudust yavj baihad yag esreg -ontsogoos ni harchihval mon haramsaltai tul tul ta ontsog montsog gej yarival nemeh uu?esvel hasah ontsogoos uu gedgee yarianiihaa omno todotgood helchihej baina uu? erhem toochin guai ee
2015-12-02
Gonchigt:
Manjiin haanaas efuu nart bileglesen tsagaan hash hoorgooroo gangaraad l bas bayan chineeleg emiijee haruulaad ,usee mochitol hoish samnaj boogood er, em ni medegdehgui ,toriin tushee uu?urvagch alin boloh ni tanigdahgui,etseg ni nomtoi lam hun l gej duuldsan medehgui ee ene huu ni boogiin ongotoi yum uu? Toochin hun bolohoor ooriigoo olon ontsgoos ilerhiilj baigaa yum bolov uu? Mani met ni tanii grudust yavj baihad yag esreg -ontsogoos ni harchihval mon haramsaltai tul tul ta ontsog montsog gej yarival nemeh uu?esvel hasah ontsogoos uu gedgee yarianiihaa omno todotgood helchihej baina uu? erhem toochin guai ee
2015-12-02