Сонгуулийн хуулиар зөвшилцөх шаардлагатай
2015-12-02

 

 УИХ дахь МАН-ын бүлгээс лхагва гариг бүрт зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Су.Батболд оролцлоо. Тэрбээр  Сонгуулийн хуулийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Хуулийн төслийг хэлэлцэж батлах хуулийн хугацаа дуусахад 20 гаруй хоног үлдсэн. Тиймээс  МАН, бусад намын төлөөлөлтэй хамтарч боловсруулсан хуулийн төсөлд тусгасан дөрвөн асуудлаар зөвшилцөж чадвал хуулийг хугацаанд нь батлах боломжтой гэнэ. Машинаар тоолсон саналын дүнг гараар хяналтын тооллого хийж баталгаажуулах. Ингэснээр сонгогчдын өгсөн санал үнэн зөв баталгаажихын дээр "хар машины" гэх хардлаганд цэг тавих ач холбогдолтой гэж үзжээ. Сонгуулийн мажоритар системийг нэг тойрог, нэг мандат болгох асуудлыг зөвшилцөх шаардлагатай аж. Ингэж нэг мандат бүхий жижигрүүлсэн тойрог болгосноор улстөрийн нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөхгүй болно гэж үзсэн байна. Намын жагсаалт гаргахдаа Монгол Улсыг бүсчилсэн байдлаар хувааж, 28 хүнийхээ нэрийг  жагсаан сонгуулах хувилбарыг дэвшүүлж байгаа аж.

 

Тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг дан ганц төрийн албан хаагчдаар бүрдүүлэхийг болиулж, 70 хувьд улстөрийн намын төлөөлөл оруулах. Ингэснээр сонгууль зохион байгуулагчид илүү шударга ажиллах боломжтой болно гэж үзжээ.

 

Эдгээр асуудал УИХ-ын гишүүн Су.Батболдын өргөн барьсан хуулийн төслийн үндсэн агуулга бөгөөд ИЗН, "Шударга ёс" эвсэлтэй хамтран боловсруулсан байна.

 

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хар машин хэрэглэх хуулийг энэ нөхөр өөрөө баталчихаад одоо юу гээд байнаа
2015-12-02