Хөшигний цаадах улс төр
2015-12-03

Хаа нэгхэн хэлэлцэх чухал хуулийн төсөл, сайд дарга нарын томилгоо, сандал суудлын маргаан хэлэлцэхээс бусдаар бол хөл хөдөлгөөн ороод байдаггүй саарал ордон сонгуулийн чимээнээр амь орж, өдөр болгон л үйл явдал өрнөж байдаг болов. Төрийн ордонд тоотой морилдог эрхэм гишүүдийн чих зөөлөрч, телевизийн камер харахаараа дуу нь чангарч эхэлсэн нь өнгөрөгч өдрүүдийн үйл явдлаас тодхон харагдлаа. Өдөр болгон 1-2 гишүүн хэвлэлийн хурал зарлаж, байнгын хороо, чуулганы хуралдаан урьд өмнөх гурван жилд байгаагүй өндөр ирцтэй хуралдах болов. Нөгөө талаар ирцийн маргааныг улстөрчид маань хийдэг болж. Дэвшил биш гэж үү. Хэн нь хурлаа тасалсныг ил тодоор мэдээлж, хуулийн төслийн хэлэлцүүлэгт анхаарч, карт, кнопдоо юу юунаас ч илүүтэй “хайр зарлах” боллоо, тэд. Гурван жил хэлгүй мэт явсан гишүүд сонгууль дөхөөд хэлд орж, өдөр бүхэн цэнхэр дэлгэцийн хөрөг нэвтрүүлгийн хойморт эрхэм гишүүд маань заларч суух боллоо. Хаана л хүний анхаарал татах зүйл байна, тэр болгонд оролцож, тойргийнхоо ядарсан иргэдээр шоу хийхээ ч бас мартахгүй юм аа, зайлуул. Нөгөө талаар, жил жилийн сонгууль, чуулган бүрийн эхэнд ярьдаг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал энэ жил илүү өргөн хүрээг хамарч, хэлэлцүүлгийн шатанд яриа хэлцэл эрчимтэй өрнөж, иргэдийн дэмжлэгийг ч авч эхэлсэн нь улс төрийн намуудыг хөдөлгөөнд оруулах шалтгаан болсон гэж дүгнэж болно.



Гэвч энэ бүхэн зөвхөн өнгөн төдий хөдөлгөөн. Ард түмний анхаарал Үндсэн хууль, Сонгуулийн хууль, улстөрчдийн элдэв марзан сурталчилгаа руу шилжсэн энэ үед улс төр хөшигний цаана илүү сонирхолтой өрнөж эхэллээ. Тэр тусмаа энэ сарын 10-нд Олон улсын хүний эрхийг хамгаалах өдрөөр МАН, МАХН хоёр нэгдэх нь гэсэн яриа Төрийн ордонд дуулдаж эхлэв. АН-ын лидерүүд МҮАН, ИЗНН-ынхантай сэм сэмхэн уулзах болсон сурагтай. МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга М.Энхболд нар хамтарч ажиллах тухай асуудлыг намынхаа ахмад гишүүдээр дамжуулан анхлан хөндсөн.



Хамтын ажиллагааг эхлүүлэх талаар гарсан ахмадуудын санал яригдсаны маргааш МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр баривчилсан нь зүгээр нэг хувь заяаны тохиол байгаагүй гэдэг. Өөрөөр хэлбэл, хамтарч ажиллах гэвэл ингэдэг юм гэдгийг мэдрүүлсэн үйлдэл байжээ. Сайд нь авлигын хэрэгт холбогдсоны дараа Эрүүл мэндийн салбар эзэнгүйдэж, өнөөдрийг хүртэл хэнийг томилох нь тодорхой бус байна. Хэрвээ МАХН өмнөх шигээ энэ төрд зангарагтай загнаж байсан бол намынхаа хурлаар дэвшүүлсэн Л.Жамбалжавыг нэг өдрийн хугацаанд ч хэлэлцээд сайдаар томилох боломжтой. Гэвч Л.Жамбалжавыг намын хурлаар дэмжсэнээс хойш долоо хоног өнгөрчихөөд байхад Засгийн газар, УИХ-ын төвшинд яригдаагүй нь дээрх бүх яриа хөшигний цаана хүчтэй байгааг харууллаа. Л.Жамбалжавын томилгоо удаж буй шалтгаан мэдээж хамтын ажиллагааг цуцлах асуудал нэг талдаа багтах хүртэл хүлээлтийн байдалд шилжлээ гэсэн үг. Нөгөө талаар сонгууль дөхсөн энэ үед нэгэнт л зүг буруулсан Н.Энхбаярын намыг зүгээр тэжээж сонгуулийн мөнгийг  халаасанд нь үнэгүй хийж өгөхийг эрх баригч намын лидерүүд хүсэхгүй байгаа гэнэ лээ. Хоёр намын нэгдэх тухай яриа гарсны дараахан МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан бөгөөд энэ хуралдаанаар хамтын ажиллагааны асуудлыг бүх шатанд ярилцах чиглэл өгсөн талаар албаны зарим эх сурвалж ам алдсан удаатай. Эрх баригч намын дарга энэ яриаг дуулсан нь дамжиггүй.


МАХН Өршөөлийн хуулиар шантаажилсан улс төр хийснийхээ дараахан засгаас гарна гэж мэдэгдэж байлаа. Ил хэлээгүй ч энэ тухай яриа хоёр намын дунд гарсан. Гэсэн ч намын хурлаар тогтвортой байдал гэхээс илүүтэй сонгууль хүртэл мөнгө босгох, сонгуульд орох мөнгөө олж авах нь зөв гэсэн яриа хэлцэл хийгдэж нэг удаад тэсч үлдсэн. Гэсэн ч үхлээ эрсэн оготно муурын сүүлээр оролдоно гэгчээр АН-ын айлгахын тулд МАН-тай хамтрах тухай “мини” сүрдүүлэг явуулсан ч эцэст нь өөрсдийнх нь хүзүүг ороож орхижээ. Ааш нь нэг хөдөлчихвөл яаж ч аргадаад, учирлаж гуйгаад нэмэргүй гэх эрх баригч намын дарга энэ удаад ёстой л хатуу загнахаар шийджээ. Үүнийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын хэвлэлд өгсөн ярилцлагаас харж болно. Тэрбээр, “Манай нам бусад намтай нэгдэх асуудлыг дүрмээр нарийвчлан зохицуулаагүй байдаг. Өнөөдрийн хувьд АН, ИЗНН хоёр нэгдэх асуудал уг асуудлыг хөндөхөд хүргэсэн гэж болох юм.



Тодорхой магадлал бий. Энэ тохиолдолд АН-ын ҮЗХ-ны бүрэлдэхүүнд ИЗНН-ын төлөөллийг яаж оруулах вэ, УИХ-д тэр нийлсэн намаас хэчнээн хүн нэр дэвшүүлэх боломж байгаа вэ. Дүрмийн ямар гарц байж болох тухай ярилцсан. МҮАН-тай ярьсан зүйл байхгүй ч ИЗНН-тай хоёр намын удирдлагын төвшинд ярьсан зүйл бий” хэмээжээ. МҮАН-ын гурван гишүүн, ИЗНН-ын хоёрыг өөртөө нэгтгэж чадсан тохиолдолд АН-ынхан 40 гишүүнтэй болж парламентад олонхийг бүрдүүлчихнэ. Тэр ч утгаараа Үндсэн хуулийн зөвшилцлийн дараа намууд салж нийлэх асуудал яригдах нь тодорхой байгаа юм. Үнэндээ бол МАХН гэх нэг хүнийг дагасан хэсэг бүлэг хүмүүст монголын төр өнгөрсөн гурван жилд хангалттай доромжлуулсан. Дураа хүрэхээр сайдын суудал авч, дургүйгээ хүрэхээр өөр намтай эвсэх тухай ярьж сууна гэдэг хамгийн бүдүүлэг, улс төрийн ёсзүйгүй асуудал. Нэг намтай дөрвөн жил эвсч нэгдчихээд, маргааш нь өөр намтай хамтарч ажиллах тухай яриа хөөрөө хийж, бас болоогүй бүгдийнх нь дунд яс хаяж талцуулна гэдэг арай л бүдүүлэг улс төр. Тиймдээ ч АН-ынхан энэ удаад арай илүү зангараг гаргахад буруудах зүйл алга. Сонгууль дөхсөн энэ цагт улс төрд гарч буй энэ мэт яриа дэмий цуурхал болж өнгөрөх нь юу л бол.


Эх сурвалж: www.mminfo.mn

Б.ӨнӨртогтох
Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН энэ орныг сүйрүүлж дуусгалаа, иймээс МАН, МАХН 2 хурдан нэгдэж улс орноо өөд нь татахгүй бол ард түмэн хэцүүдэж байна шүү
2015-12-03
gomo monhoo:
Нархан хотхоны 51 дүгээр байрний 11 тоотын Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм
2015-12-03
Zochin:
Man manh 1 negdeh heregtei ah suirel avchirch bna tatvar gaali geed
2015-12-03