Ж.Анхбаяр: Дэлхийн миссийн тэмцээнийг ирэх жил эх орондоо зохион байгуулна
2015-12-03

 

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Face of beauty international” олон улсын тэмцээн ирэх жил манай улсад зохион байгуулагдахаар болжээ. Энэ талаар тодруулахаар “UBS” телевизийн сэтгүүлч Ж.Анхбаяртай уулзаж ярилцлаа.

 

-Ирэх жил олон улсын миссийн тэмцээн Монголд зохиогдоно. Эрхийг нь таныг авсан гэж сонслоо?

 

-Би 2013 оноос эхлэн олон улсын миссийн хэд хэдэн тэмцээнд Монголоос оролцогч явуулж эхэлсэн. Тэр үеэс л энэ тэмцээнүүдийг яагаад эх орондоо зохион байгуулж болохгүй гэж хэмээн бодох болсон юм. Зүгээр бодоод ч өнгөрсөнгүй хийе гэж зориглож “Face of beauty international” тэмцээнийг эх орондоо зохион байгуулах тухай саналаа ерөнхий зохион байгуулагч Мила Мануелд хэлсэн. Гэсэн ч  эдийн засаг багатай, жижиг улс учраас, том хэмжээний тэмцээнийг зохион байгуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Өнгөрсөн жил дахин хүсэлт тавьсан ч мөн л хүлээж аваагүй. Харин энэ оны эхээр хүсэлтийг минь хүлээж аваад “Чиний хичээл зүтгэлийг би харж байна. 2016 онд хоёулаа хамтарч ажиллаад, энэ тэмцээнийг Монголд зохион байгуулъя” гэж хэлсэн.  

 

-Эхлээд “Дэлхийн мисс”-ийн тэмцээн Монголд болох юм байна гэж ойлгосон ч үгүй юм билээ. “Face of international тэмцээн чансаагаараа хэддүгээрт эрэмбэлэгддэг юм бол?

 

-Олон улсын хэмжээнд зохиогддог гоо бүсгүйчүүдийн тэмцээнүүд чансаагаараа “Miss world”, “Miss international”, “Miss earth”, Face of beauty international гэсэн эрэмбээр бичигддэг. Энэ тэмцээн нэлээн хожуу буюу 2012 онд анх зохион байгуулагдсан. Хэдий шинэ тэмцээн ч эрэмбээрээ тавдугаарт бичигддэг. Ирэх онд тав дахь жилдээ зохиогдож, титмийн эзнээ тодруулах юм. 60-70 гаруй улсын гоо бүсгүйчүүд оролцдог, сүүлийн жилүүдэд хүч түрэн орж ирж байгаа, олон нийтийн анхааралд байдаг тэмцээн гэж ойлгож болно. Улс болгон эх орондоо энэ тэмцээнийг зохион байгуулж ялагчийг дэлхийн хэмжээний тэмцээнд оролцуулдаг юм.

 

-Тэмцээний эрхийг авах хүсэлтэй хичнээн орон байсан бэ?

-Шинэ Зиланд, Австрали, Тайвань, Монгол гэсэн дөрвөн улс тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байсан ч Мила Мануел хатагтай өөрөө шийдвэрээ гаргаж манай улсыг сонгосон. Аравдугаар сард Тайваньд болсон энэ жилийн тэмцээний төгсгөлийн шатны шалгаруулалтыг очиж үзэнгээ албан ёсны гэрээ хэлэлцээр хийж, ирэх жил эх орондоо зохион байгуулах тэмцээний эрхийг хүлээж аваад ирлээ.

 

-Та эрхийг нь авсан гэхээр “UBS” телевиз зохион байгуулна гэсэн үг үү?

-Үгүй үгүй. Миний хувийн “Leptin Mongolia” гээд компани байдаг. Тэмцээн зохион байгуулах эрхийг компанийнхаа нэр дээр авсан. Тэгэхээр манай компанийн зохион байгуулах ажил гэж ойлгож болно.

 

-Санхүүгийн хувьд бүрэн боломжтой гэж бодож байна уу?

-Ерөнхийдөө бүрэн боломжтой л гэж бодож байна. “Дэлхийн мисс”-ийн тэмцээнийг улс орондоо зохион байгуулахад зөвхөн лицензийн мөнгө гэж 1 сая ам.доллар төлдөг юм билээ. Тэгэхээр маш их хэмжээний мөнгө эргэлдүүлж байж тухайн улс орон дэлхийн мисс шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулдаг гэсэн үг. Харин “Face of beauty international” тэмцээний хувьд, надад боломжийн үнэ санал болгосноос гадна олон хөнгөлөлт өгч байгаа учраас харьцангуй бага зардлаар бүтэх боломжтой.

 

 

-Энэ тэмцээнд манай улс 2013 онд анх миссээ оролцуулсан гэж та дээр хэлсэн. Амжилтын талаар?

 

-2013 онд “Ийгл” телевизийн хөтлөгч Г.Билгүүн оролцож шилдэг 15-д шалгарч байсан. Мөн спортлог, авьяаслаг, нөхөрсөг мисс болон шилдэг үндэсний хувцастай мисс гэсэн 4 номинацийн эзэн болж том амжилт гаргаж байлаа. 2014 онд Японы загварын агентлагт ажилладаг Б.Ариунзаяа гэдэг охин оролцсон. Тэрбээр өөрөө мэргэжлийн морин хуурч учраас авьяаслаг миссийн төрөлд хоёрдугаар байр, шилдэг үндэсний хувцастай миссийн хоёрдугаар байрыг мөн эзэлсэн. Энэ жилийн хувьд Т.Анаргоо гэдэг охиныг оролцуулсан. Өөрийнхөө хэмжээнд тэмцээнд сайн оролцоод ирсэн байгаа.

 

-Тэгвэл эх орондоо зохиогдох ирэх жилийн тэмцээнд хэн гээч гоо бүсгүйг оролцуулах бодол таньд байна вэ?  

 

-Монгол дахь шалгаруулалтыг телевизийн шоу маягаар явуулж, ард түмний дунд нээлттэй санал асуулга явуулна. Тэмцээнээс шалгарсан охин есөн сард болох тэмцээнд оролцох эрхтэй болно. Би хувьдаа оюунлаг, хувь хүний хөгжил сайтай, хэлний мэдлэгтэй, авьяастай гээд бүх талаараа өв тэгш хэр нь тэр бүр олонд танигдаагүй тийм л охидыг нээж, илрүүлж, оролцуулах сонирхолтой байна.  Тэр ч утгаараа ирэх жил Монголд болох тэмцээнд өрсөлдөх Монгол охин маш чухал.

 

 

-Хичнээн улсын гоо бүсгүй ирж оролцох бол оо?

-Хамгийн доод тал нь 60 улс орны мисс оролцоно гэсэн гэрээ хийгдсэн байгаа. Тухайн улс орны миссүүд өөрсдөө зардлаа даагаад ирнэ. Ирсэн хойно нь Монгол дахь 14 хоногийн хугацааны зардлыг зохион байгуулж буй бид нар гаргахаар гэрээ байгуулсан. Тэмцээн бол есдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын эхэн хүртэл 14 хоногийн хугацаанд Монголд зохион байгуулагдана. Энэ хугацаанд Монголын түүхэн дурсгалт газруудаар аялах, Улаанбаатар хотод байгаа музейтэй танилцуулах зэрэг түүхэн  ач холбогдолтой газраар аялуулахаас гадна, хүмүүнлэгийн үйлс зохион байгуулна. Мөн авьяаслаг мисс, спортлог мисс, усны хувцастай хамгийн сайхан харагддаг бүсгүй гэхмэтчилэн урьдчилан шалгаруулалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

 

-Энэ тэмцээн манайд зохиогдсоноор эргээд манай улсад ямар ач холбогдолтой гэж та харж байна вэ?

 

-Зөвхөн төгсгөлийн ёслолыг дэлхийн 10 гаруй улс оронд “Youtube”-ээр шууд дамжуулдаг. Мөн түүнчлэн миссийн тэмцээнүүдэд анализ хийдэг, дэлхийн ноймор нэг “Missosology” сайтын уран бүтээлчид ирж тэмцээнийг сурвалжилна гэдгээ хэлсэн байгаа. Дээрх сайт маш олон хандалттайгаас гадна 300 мянга орчим дагагчтай. Энэ мэтчилэн мэдээллийн сүлжээ, сэтгүүлчдээр дамжуулан Монголын соёл урлаг, хувцас загвар, Нийслэлийн бүтээн байгуулалт гээд тэр бүх зүйлийг дэлхий нийтэд таниулан сурталчлах боломжтой. Тийм учраас манай улсын салбар бүрт эерэг нөлөөтэй л гэж би харж байна.

 

-Тэмцээнийг үзэх гэж олон жуулчид ирэх болов уу?

-Төгсгөлийн ёслолын үйл ажиллагааг үзэх гэж маш олон хүн ирэх нь ойлгомжтой. Хэвлэл мэдээллийн ажилтнууд, загварын агентлагын захирлууд, гэр бүл, ойр дотныхон, шүүгчид гээд 200-300 хүн ирнэ гэж төлөвлөж байна. Илүү олон хүнийг эх орондоо ирүүлж, аялал, жуулчлал, соёл урлагаа сурталчлахын тулд бид эндээс хөшүүргийг нь хийж, тэдэнд зориулсан хөнгөлөлттэй багц гаргах хэрэгтэй. Ирсэн хүмүүс манай улсыг үзэж сонирхоно, худалдан авалт хийнэ. Тэр хэмжээгээрээ эргээд манай улсын аялал жуулчлалд маш их ач холбогдолтой гэж бодож байгаа. Тухайлбал, топ моделийн шалгаруулалтыг Монголын загвар зохион бүтээгчдийн коллекц, брендтэй хамтран явуулж болно. Ингэснээр гоо бүсгүйчүүд, монгол дизайнерийн загварыг өмсөж тайзан дээр алхана. Тэрийг цааш нь дэлхийн 10 гаруй оронд шууд дамжуулна, сайтад бичнэ гэхээр эх орноо сурталчлах том боломж гэж харж байна. Эсвэл Монголын байгалийн сайханд очиж зураг авалт хийхэд  дэлхий даяар сенсаци болно.

 

-Шүүгчид ирнэ гэлээ. Монголоос шүүгч байна биз дээ?

-Нийтдээ 8 шүүгч ажиллах ёстой. Үүнээс 4 нь гадаадын улс орноос ирнэ. Тэмцээний ерөнхий зохион байгуулагч Мила Мануел /Mila Maneul/, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура /Pawee Ventura/, өнгөрсөн жилийн тимтийн эзэн Мексикийн гоо бүсгүй Ералди Барраза /Yeraldi barraza/ болон өөр нэг олон улсын шүүгч ирнэ. Үлдсэн дөрвөн шүүгчийг манай талаас сонгож оролцуулах юм. Тэмцээн ойртохоор Монголыг төлөөлж чадах, олон улсын хэмжээнд Монгол улсыг таниулж чадах тийм хүнийг сонгож хамтарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна.

 

 

-Олон улсын миссийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулна гэхээр хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?

 

-Энэ тухай мэдээллийг олон нийтэд хүргэхэд янз янз л хүлээж авч байна. Сайшаах хэсэг байхад нөгөө хэсэг нь Монголын эдийн засаг хүнд, хотын үзэмж сайнгүй байхад яагаад энэ тэмцээнийг зохион байгуулах гээд байгаа юм бэ? Хэнд ашигтай юм бэ гээд л. Миний бодлоор бол гаднаас жуулчдыг ирүүлж байж хот өнгөө засна. Тэгж байж бид хөгжлийг эхнээс нь эхлүүлэх боломжтой. Аялал жуулчлал гэдэг бол улс орны хөгжилд хамгийн том хувь нэмрийг оруулдаг. Түүний нэг жишээ энэ  ажил байж чадах болов уу гэж би итгэж байна.

 

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Маш хүүхэн шиг хов ихтэй залуу та нар сайн анзаараарай заримдаа сонин сонин их л өөдгүй залуу гэсэн сая бол монголыг онигоо болгочихлоо хаанаас юу цуглуулаад ирсэн юм
2016-10-10
Зочин:
Арай л худлаа яриад байх юм мисс гэж мгүйгээд энэ залуу ямарч чадваргүй тэгээд сүүлийн үед биеээ тоогоод бас но нь илэрээд шившиг болж бгаа залуу даа
2016-10-10
Зочин:
Арай л худлаа яриад байх юм мисс гэж мгүйгээд энэ залуу ямарч чадваргүй тэгээд сүүлийн үед биеээ тоогоод бас но нь илэрээд шившиг болж бгаа залуу даа
2016-10-10
Зочин:
Монголыг дэлхийн шившиг болгохондээ.
2015-12-11
Amsterdam:
Estoi mundag tom ajil hiih gej bgam bn. Ajiliin undur amjilt husie!!!!
2015-12-11
Зочин:
amjilt
2015-12-10
Боогий:
Амжилт хүсье чи зориг гаргасан л бол зүтгэхээс өөр арга байхгүй чи чаднаа хичээгээрэй залуу минь. Өөр бусад нь битгий ийм арчаагүй байлдаа та нараас мөнгө гаргах гэж байгаа юу үгүй л байхгүй юу илүү юманд хошуу дүрээд яахав ажилаа л хийцгээ.
2015-12-08
Huue:
Huushee iluu iluu.asem-n hural ene ter geed bøøn ajiltai bhad,uls oron hetsuu bhad uy ve naaf balai um chin t1
2015-12-06
zochin:
anhaa mundag mundag.. sain baina.. ene saihan zavshaaniig manai ohiduud aldahgui oroltsoh heregtei shuu...
2015-12-03
uur:
Delhiin miss gedeg chin haashaa ym be jild negel miss tordoggui ymu televizeer garaad baidag delhiin miss bish bizdee
2015-12-03
Зочин:
SAWAAGUY NOKHOI SARAND KHUTSAW
2015-12-03
Зочин:
Sain bn. AmjiltI
2015-12-03
zochin:
amjilt hvsii mundag baina
2015-12-03
Zochin:
Dalai baihgyi.
2015-12-03
Зочин:
yamar saihan medee we amjilt hvsie
2015-12-03
eegii:
chadaj baigaa negendee bvv ataarh chamaig bodhod ene hvn hiij bvteej yawna
2015-12-03
зочин:
Залуу хүнд зориг нь байхад яагаад юу нь болохгүй гэж. Анхаа заавал амжилттай зохион байгуулаарай.
2015-12-03
Зочин:
Хүмүүс аймар бүдүүлэг муухай юм аа. Энэ доод хүн арай л юм аа.
2015-12-03
zochin:
Amnii salaa n arilaagui mu gulug hemjeetei burj bai.MGL- d tuuniig zohion baiguulah daats baihgui miss uudiin bugs unerlehees uur yum medehgui
2015-12-03
eegii:
chadaj baigaa negendee bvv ataarh chamaig bodhod ene hvn hiij bvteej yawna
hi:
Saihan medee baina. Yagaad mongold zohion baiguulj bolohgui gej, yadahnaa l iim goe showg dergedees uzey daa
2015-12-03