Жулиа Робертс: Би сул дорой нэгэн биш
2015-12-03

Холливуудын нэрт жүжигчин Жулиа Робертсын “ELLE сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Secret in Their Eyes” буюу “Тэдний нүдэн дэх нууц” кинонд тоглосон юм.

 

 

-Таны тоглосон кино Америк болон дэлхийн таван орны кино чартыг тэргүүлж байна?

-Тиймээ. 2014 оны долоодугаар сараас “Secret in Their Eyes” киноны зураг авалтад оролцож эхэлсэн. Мэдээж хэрэг киноны зохиол надад таалагдсан учир би тоглохыг зөвшөөрсөн. 2009 оноос хойш томоохон хэмжээний зураг авалтад оролцоогүй. Удаан хугацааны дараа өөрийнхөө тоглосон киног үзэх таатай байна.

 

-Энэхүү уран бүтээлд та жүжигчин Николь Кидман болон Чиветел Эжиофор нартай хамтран тоглосон. Тэдэнтэй хамтран ажиллах ямар байв?

-Төгс. Тэд болон кино багийнхан бүгд төгс, нэг баг болж чадсан. Энэ киноны ачаар эртний мөрөөдлөө биелүүлсэн. Николь бол миний сайн найз. Түүнтэй нэг кинонд тоглохыг их мөрөөддөг байсан. Мөн Эжи гайхалтай жүжигчин.

 

-Тус кино нээлтээ хийгээд удаагүй байхад хэвлэлүүд таныг Никольтой харьцуулж, бичих болсон?

-Бидний нас, гадаад төрх ондоо. Адилхан түвшний уран бүтээлчдийг харьцуулж, нэгийг нь дээшээ нэгийг нь доошоо хийх онцгүй байна. Би Николийг хүндэлдэг. Тэгээд л боллоо. Бид зураг авалтын үеэр их ярилцдаг байсан.

 

-Хэрвээ та эрэгтэй байсан бол Николийг болзоонд урих уу?

-Эхнэрээ болгох байсан.

 

 

-Гайхалтай хэрэг. Шинэхэн уран бүтээлийнхээ талаар яриач. Ямар дүр дээр ажиллав?

-Энэ киногоор эрх ашгийн талаар өгүүлэх болно. Хүчингийн хэргийн мөрдлөгө хийж буй тусгайгийн ажилтан мөн хохирогч охины ээжийн дүрийг бүтээсэн. Дунд сургуулийн охин хүчирхийлж, хэргийн газраас зугтаасан хэрэгтэнг барих боловч, эрх мэдэлтнүүд түүнийг хамгаалж буйгаар энэ кинонд өгүүлэх болно. Бүх зүйл өөрчлөгдөж, хүн эрх мэдлээ, нэр хүндээ авч үлдэхийн тулд хэн нэгнийг өчүүхэн нэгэн болгож, эрх ашгийг нь уландаа гишгэх тухай өгүүлнэ. Би ч гэсэн шударга бус зүйлийг золиос болж байсан. Тиймээс энэ киноны зохиол надад таалагдсан.

 

-“Оскар”-т “Secret in Their Eyes” кино нэр дэвших нь тодорхой болсон. Хамгийн сүүлд хэзээ “Оскар”-ын улаан хивсний ёслолд оролцов. Алтан хүний эзэн болно гэдэгтэй итгэлтэй байна уу?

-Би  энэ талаар хариулмааргүй байна. Шүүгчид шударга мэргэн байгаасай хэмээн бодож байна. 2012 онд улаан хивсээр алхсан.

 

-Та хэллээ. Би шударга бус зүйлийн золиос болж байсан гэж. Илүү дэлгэрэнгүй сонирхуулаач?

-Би зүгээр суугаад алдартай болоогүй.

 

-Таныг кино урлагийн оргилуудын нэг?

-Би зураг биш, хүн шүү дээ. Нэр алдар олчихоод хадгалж явна гэдэг хүн болгоны чаддаг юм биш. Зүгээр л надаар мөнгө олохыг хүссэн хүмүүс Жулия Робертс гэх эмэгтэйд одын титэм өмсгөчихсөн юм. Хүмүүс ихэд өнгөц ойлголттой байдаг. Би бол тун даруухан ертөнцөөс гаралтай хүн.

 

-2005 оноос хойш таны орлого Мел Гибсон, Харрисон Форд, Том Круз нартай зэрэгцэх болсон. Тэдэнтэй эн тэнцсэн анхны эмэгтэй уран бүтээлч болсон шүү дээ?

-Хөдөлмөр, тэсвэр  тэвчээрийн үр дүн.

 

 

-Сүүлийн үед таны хувийн амьдралтай холбоотой мэдээллүүд их цацагдах болж. Надаар хэлүүлэхгүйгээр мэдэж буй байх. Үнэхээр Даниель Модерсээс сална гэж үү. Та хоёрын харилцаа ямар шатандаа явж байна?

-Хувийн амьдрал минь ээдрээтэй бас тааварлашгүй байна. Би сул дорой нэгэн биш. Хэн нэгнээс туслалцаа авах эсвэл гэр бүлийнхээ талаар сэтгэл зүйчтэй уулзах шаардлагагүй. Бие дааж энэ асуудлаа шийднэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Tiim uu!:
Haanaas unshij boloh we? Bidniig muu,muuhaigaar ni duudsan baisan uu?
2015-12-06
Unshifch:
Butsaj ochood manaihig baahan muulj doosh ni hiigee bizdee, muuhai daravgar amtai, doodoh shigee amtai huuhen...
2015-12-03
Tiim uu!:
Haanaas unshij boloh we? Bidniig muu,muuhaigaar ni duudsan baisan uu?
M:
manai huduunii neg aild mal haryulj hed honochood yawsan zorigtoi emegtei shvv hehe
2015-12-03