Цэцэрлэгийн цонхоор орж хулгай хийжээ

Цэцэрлэгийн цонхоор орж хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нэгэн цэцэрлэгийн нэг давхрын цонхыг түлхэн “Panasonic” /40”/ инчийн зурагт, “Toshiba” зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хулгайлж байсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь барьжээ.
Ховд аймаг Мөст сумын харьяат тодорхой оршин суух хаяггүй М /эр.18н/, ЧД-2 хороонд суух С /эр.22н/, Ховд аймаг Жаргалант сумын Буянт багт оршин суух Б /эр.22н/ нар бүлэглэн хулгай хийж байсныг илрүүлсэн байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ