Азербайжаны жүдогийн шигшээ баг Улаанбаатарт ирлээ
2015-12-03

 Монголын жүдо бөхийн холбооны урилгаар Азербайжаны жүдо бөхийн эрэгтэй шигшээ баг Улаанбаатар хотод өнөөдөр ирлээ. Азербайжаны нэгдүгээр шигшээ багт дэлхийн чансааг тэргүүлэгч Рустам Оружов тэргүүтэй бөхчүүд багтжээ. Тэднээс -100 кг-ын жинд барилддаг дэлхийн аварга Илхан Маммадов болон дэлхийн чансааг тэргүүлэгч Элмар Гасимов нар Токиогийн Их дуулга тэмцээнд оролцоод манай улсад хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн байна.

 

Харин Чиндаогийн Гран Прид манай ОУХМ Д.Төмөрхүлэгийг ялсан 66 кг-ын шилдгүүдийн нэг Нижат Шихализада гэмтлийн улмаас манай оронд ирж амжаагүй аж. Азербайжаны шигшээ багийг Бээжингийн олимпийн хүрэл медальт Мовлуд Миралиев /-100 кг/ ахалж байна. 

 

Азербайжаны шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:


60 кг Орхан Сафаров дэлхийн чансаа
60 кг Илгар Мошзиев ДАШТ-ий хүрэл медальт
73 кг Рустам Оружов дэлхийн чансааг тэргүүлэгч
81 кг Абдулхагг Расуллу Европын залуучуудын АШТ-й хүрэл медаль
90 кг Рамин Гурбанов Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт
90 кг Мехдиев Маммадали
+100 кг Ушанги Кокаури Европын залуучуудын АШТ-ий мөнгөн медальт
Дасгалжуулагч Мовлуд Миралиев, Фархад Маммадов, Рахими Хусейн, Рашад Алакбаров

Shuud.mn
Сонин хачин
Мөнх:
Манайх алтан медалд хүрээгүй тул халлаа гэхэд болохгүй гэх юмгүй.
2021-08-03
zochin:
Ene Azarbeijanchuud buhiin sportoor vnenhvv hvchtei sain
2015-12-04