Авлигын хэргээр шалгагдаж буй гаалийнхны нэр ил боллоо
2015-12-03

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн нарын хүмүүсийг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж байна.

 

Тэднийг Эрүүгийн хуулийн 268.1, 268.2, 269.1, 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

 

Шалгагдаж буй албан тушаалтнуудад батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Буяныг гаргахгүй Бузрыг оруулахгүй гэдэг газар маань итгэхэд бэрх болждээ. Дээрээс нь Сайханбилэг, Бат-үүл нар нь нисэх буудалд ирж байгаа зорчигчдын гар тээшийг битгий шалга гэсэн лүндэн буулгаад байсан. АСЕМ удахгүй болох гээд энд тэндгүй терроризм, гар аргаар хийсэн бөмбөгний дэлбэрэлт болоод байхад хил гааль нь ийм байдалтай байдаг !
2015-12-03