Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов
2015-12-03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэв. Д.Үүрийнтуяа, Ж.Батбаяр нарыг  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, Д.Ганбаяр, Л.Ганпүрэв нарыг томиллоо.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлж байлаа. Гишүүн Ц. Нямдорж”Энэ хүмүүс томилогдох байх. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл байгуулагдсанаар ямар үр дүнд хүрсэн бэ. Зарцуулалтад хяналт тавьдаг биш зардаг комисс болоод байгаа шүү” гэсэн бол ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ:

 

-Нийгмийн даатгалын санд  5 тэрбум төгрөг л тавигдсан. Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах нь гишүүдийн асуудал. Би Тэтгэвэр тэтгэмжийн хуулийн төслийг сайжруулахаар ажиллаж байгаа. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр хэн нэгэн баяжаад байгаа буруу  ойлголт яваад байна. Нийгмийн даатгалын сан  12 их наяд төгрөгийн өр, авлага байгаа. Хууль эрхзүйн буруу үйл явцын үр дагавар. Идэж уугаад, цалигаад явсан зүйл байхгүй гэдгийг гишүүдийн асуултад хариулахдаа онцолсон.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хаха. Эд нар яг л ажил олгогчийг төлөөлж чадна ш дээ. Энэ С.Эрдэнэ нээрээ алдаг гар шүү.
2015-12-03