Хамтын тэтгэврийн хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг батлах санал хураалтаар эхлэв. Хамтын тэтгэврийн тухай хуулийг гишүүдийн 70 хувийн саналаар баталлаа.
Ийнхүү хууль батлагдсанаар “15-аас дээш жил хамт амьдарсан, 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь /эхнэр эсвэл нөхөр/ амьд сэрүүн байх хугацаандаа авч байсан тэтгэврийг нь үргэлжлүүлнэ авах”-аар боллоо. Хууль 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс Засгийн газрын журам гаргасаар хэрэгжиж эхлэх юм.
Мөн Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ