АНУ-д халдлага гарч, 14 хүн амиа алджээ
2015-12-04

АНУ-ын Калифорни мужийн Сан Бернардино хотноо байрлах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Inland Regional Center” гэх төвд зэвсэгтэй этгээдүүд халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Гэмт этгээдүүд цэргийн хувцас өмсч, урт буугаар зэвсэглэсэн байсан” гэв.

 

Халдлагын үеэр 14 хүн амиа алдаж, 17 хүн шархтаж, эмнэлгийн тусламж авч байна. Гэмт этгээдүүд гал нээснийхээ дараа хэргийн газраас зугтаажээ. Цагдаа нар тэдний байршлыг тогтоож, бүслэх үед буудалцаан болсон байна. Буудалцааны үеэр халдлага үйлдсэн 28 настай Суед Ризван Фарок, 27 настай Ташфен Малик нар амиа алджээ.

 

Халдлага үйлдэгчид гурвуулаа байсан бөгөөд буудалцааны үеэр нэг этгээд нь зугтаасан хэмээн гэрчүүд мэдээлэв. Тэрбээр хар өнгийн автомашины тусламжтай зугтаасан байна.  “Гэмт этгээдийг 400 гаруй цагдаа мөшгиж байна” хэмээн тус хотын цагдаагийн ахмад Жаррод Бургиан мэдэгджээ. Тэрбээр “Амиа алдагсдын нэг нь Америкийн иргэн. Харин нөгөө этгээдийн улсыг тогтоогоогүй байна. Тэд хэт даврагч, алан хядагч эсэх нь тодорхойгүй байна. Халдлагын дараа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон” гэжээ. Халдлагын дараа тус улсын Ерөнхийлөгч Барак Обама амиа алдагсдад эмэгнэл илэрхийлж, халдлагчийг аюулгүй болгохыг шаардсан байна.

 

Энэхүү халдлагаас дөрвөн хоногийн өмнө Колорадо мужид байрлах “Planned Parenthood” эмнэлэгт зэвсэгт этгээд гал нээж, гурван хүний аминд хүрсэн. Гэмт этгээд тус төвийн үр хөндөлт хийдэг хэмээн буруутгаж, эсэргүүцлээ ийнхүү илэрхийлсэн хэмээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Америкчууд 2001 9-11 халдлагыг сүүлд дуулахнээ өөрсдөө зохион байгуулсан тэр үед 3800 орчин иргэний амыг золисон ойрхи дорнодыг алан хядагч гээд байх өөрсдөө бол жинхэнэ алан хядагч нар аргагүй ш дээ Иргэдэд нь 300 сая галт зэвсэгтэй
2018-12-17