Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болно
2015-12-04

Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний томоохон цогцолбор барих төслийг Монгол, Хятад хамтран хэрэгжүүлэхээр  ажиллаж байна. Энэ төслийг  хэрэгжүүлэхэд шаардлагатай 34 сая тонн нүүрсийг жил бүр тогтмол тасралтгүй нийлүүлэх үүргийг Монголын тал хүлээж байгаа. Тиймээс Шивээ-Овоогийн нүүрсний орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч болох Эрдэнэс Монгол ХХК болон Шинэ Шивээ ХХК-иуд  хэлэлцээ хийж, тохирсон тохиолдолд дээрхи үүргийг хэрэгжүүлэх зорилго бүхий хамтарсан аж ахуйн нэгжийг энэ онд багтаан байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа юм.  

 

Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эрчим хүчний хангамжийн байдал сайжрахын зэрэгцээ эрчим хүчийг экспортлох боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд байгаль орчинд нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн томоохон хөрөнгө оруулалтыг татаж, төсвийн орлогыг нэмэгдүүлж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hyatad ulsiin tuluu ungiii
2015-12-10
Зочин:
Mongol ulsiin tuluu zutgeye
2015-12-10
зочин:
Монгол улсын эдийн засаг мандан бадраг
2015-12-08
Зочин:
Маш зөв бичжээ.
2015-12-05
Зочин:
Bitgii hudlaa bich! Setguulch nertei hun guai! Itgeh undeslelgui um bna shuu! Medeelel chin hudlaa bnaa! Um sudla!
2015-12-05
Зочин:
хэзээ бүтэх нь үл мэдэх энэ мэт зүүд үлгэр ярьсан, сүржигнэж бичсэн бид хэзээ хүн болно доо
2015-12-04
Зочин:
Экспортлогч гэдэг бол маш том зорилт, гэхдээ энэ бол маш буруу аргаар, буруу шийдлээр, Монгол Улсын байгальд халтай, хоцрогдсон байдлаар шийдэгдэх гэж байна. Миний бие үүний эсрэг байна. Хятадууд нүүрсээ та нар өг, цахилгаанаа бид авая гэсэн л үг байна. Монголчууд ажлын хамгийн хүнд ашиггүйг нь гүйцэтгээд, хятадууд өрмийг нь амтархан идэх юм байна. Тэгээд манайд том зээл өгсөн гээд зээл, хүү гээд давхар, давхар биднийг шулах юм байна. Иймээс ЭХЯ-ны эрх мэдэлтнүүд жаахан ухаантай, эх оронч шийдвэр гаргаж байгаачээ гэж хэлмээр байна. Харамсалтай байна.
2015-12-04
Зочин:
Маш зөв бичжээ.