Нийтийн тээвэрт шинэ чиглэл нэмэгдлээ
2015-12-04

Нийслэлийн Нийтийн тээврийн хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар авсан 20 эко автобусыг өнөөдрөөс үйлчилгээнд гаргаад байна. Уг автобусууд Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлд үйлчилж байна.  

 

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлийг шинээр нээж, 16 автобус 7 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна.

 

 

Дээрх 2 чиглэлийн үйлчилгээг эхлүүлснээр нийслэл хотын баруун хэсгийн иргэдийн буюу 21 дүгээр хороолол, Содон хороолол, Ханын материал, Улаан чулуут, Их нарангийн иргэдэд хүрэх нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байгаа юм.

 

Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Тэрэлж орчмын иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн ХО:4 “Тэрэлж-Налайх-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн замналд өөрчлөлт оруулан ХО:4 “Тэрэлж-Налайх-Баруун 4 зам” болгон тус чиглэлийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүллээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zorchigch:
Ch51 nomer 1tsagt 1 l avtobus yavdag, jolooch nar ni uneheer haritsaa muutai
2015-12-04
ИРГЭН:
№40 өглөө 8 цагаас хйош ирэхгүй 50 минут хүлээлээ арай дэндүү гэтэл жолооч нь хохчино ш тээ хуц гэж байх юм аа
2015-12-04