Ахмадуудын 60 хувь нь тэтгэврийн зээлтэй
2015-12-04

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийж байна.  Засгийн газраас нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-УИХ-ын 2015 оны өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны долдугаар сарын нэгнээс эхлэн мөрдсөн.  Ингэснээр даатгуулагч чанартай, аюулгүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, өөрдсийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх эрхийг хуулиар тогтоолоо. Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн  дансны тухай хуульд өөрчлөлт оруулж энэ оны нэгдүгээр сарын нэгээс мөрдөж эхэлсэн.  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан томоохон арга хэмжээ бол нийгэм, эдийн засгийн шилжилтийн улмаас 1990-2000 онд өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан иргэдийн хөдөлмөр эрхлээгүй хугацааг ажилласнаар тооцох явдал байсан юм. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг УИХ-аас 2012 онд батлан, Засгийн газраас хэрэгжүүлснээр улсын хэмжээнд нийт 580 орчим мянган иргэдийн ажилласан хугацааг 5-11 жилээр нөхөн тооцсон нийгмийн хамгааллын арга авлаа. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, дундаж тэтгэврийн хэмжээ 162.000-283.000 төгрөгт хүрсэн. Нийт тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь тэтгэврээ барьцаалан арилжааны банкнаас зээл авсан байна гэлээ. 

 

Ерөнхий сайдыг мэдээлэл хийсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр бүлгийн дүгнэлтийг уншиж танилцуулав.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mash zow zuitei ajluud hiij bga shuu er ni demjij bga
2015-12-04
Зочин:
НДТ нөхөн төлөх боломж гаргаж төр уян хатан хандсан нь ядарсан олон иргэдэд тус болсон шүү тэтгэвэрт гарч чадахгүй нийгмийн ороо бусгаа байдлаас ажилгүй бсан олон хүмүүс одоо тэтгэвэрт гарах боломжтой болсон
2015-12-04
Зочин:
Тийм шүү сүүлд бичсэн хүнтэй санал нэг байна. Улсын төсөвт ч гэсэн их нэмэр болсон байхаа тэтгэврийн насны иргэд ч мөн тэтгэвэрт гарах боломжтой болсондоо сэтгэл хангалуун бга
2015-12-04
Зочин:
ЭМД НД гэх мэт асуудалд маш нухацтай хандах нь зөв
2015-12-04
Зочин:
Энэ Сайханбилэгийг дахин сонгож эрх мэдлийг нь нэмэх хэрэгтэй их л зөв ажил хийж санаачлах юм харин муусан хөгшин егзөрүүд зөрүүдлээд ажлыг нь хийлгэх боомилоод бх шиг харагдаад бга юм ЕС эрх мэдлийг нэмж Сайханааг дахин сонгох хэрэгтэй
2015-12-04
000:
Tegeed yamar arga hemjee abah yam bol
2015-12-04