Эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол хүсэлтийг авна

ЭМСЯ-нд иргэдийн гомдол хүсэлтийг хүлээж авдаг 323002, НЭМГ-т 70110500 утас ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд тогтмол ажиллаж байна. Дээрх дугаарт харъяа эмнэлэг тус бүрийн эмчилгээ чанарын албатай холбогдож үйлчлүүлэгчид өөрт хэрэгтэй мэдээллээ авч, санал гомдлоо илэрхийлж байх юм.
Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарын гаргасан дээрхи тушаалын хэрэгжилт, үр дүн ирэх долоо хоногт гарах аж. Энэ хугацаанд сахилга хариуцлага алдаж, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ