Цэргийн албан хаагчдын байрыг барьсан албан хаагчдыг шагналаа
2015-12-04

Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтад идэвх санаачлагатай оролцсон, хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн зарим алба хаагчдыг өнөөдөр шагналаа. Тодруулбал, цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцны үлдэгдэл гүйцэтгэлийг өвлийн хатуу ширүүн нөхцөлд богино хугацаанд ажиллаж ашиглалтад оруулсан Зэвсэгт хүчний 014, 017, 338, 339, 340 дүгээр ангийн алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм. Шагналыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар нар гардуулан өглөө. Батлан хамгаалах яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бетон арматур, материал хийцийн үйлдвэрийн гагнуурчин Ш.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн тогооч У.Гэрэлмаа нар, “Дайчин алдар-3” медалиар Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин, ахлагч Д.Мөнхцолмон, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн замын ротын жолооч, ахлагч Д.Галт нарын дөрөв алба хаагч энгэрээ мялаалаа.”Эх орны төлөө-2” хүндэт тэмдгээр Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин, ахлах ахлагч Г.Чинболд нарын гурав, “Эх орны төлөө-3” хүндэт тэмдгээр Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн инжененер, техникийн ротын замын гүүрийн салааны захирагчийн орлогч, ахлах ахлагч Б.Санжмятав, Зэвсэгт хүчний  017 дугаар ангийн барилгачин,  ахлагч Ж.Төвшинтөгс болон дэд ахлагч Ч.Мөнх-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн токарьчин, ахлагч  Н.Уламбаяр, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн цахилгаанчин, ахлагч З.Батхуяг, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн барилга угсралтын засварын ротын захирагч, ахлах дэслэгч Б.Гантогтох нарын  28 хүн энгэрээ мялаасан юм.

 

Шагнал гардсан алба хаагчдад хандаж Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан “Манай цэргийнхэн ямар зохион байгуулалттай, сахилга баттайгаар богино хугацаанд бүтээн байгуулалт хийж чаддаг гэдгээ харууллаа. Алба хаагчдын дунд хүлээлт үүсгээд удсан 300 айлын орон сууц та бүхний минь хүч хөдөлмөрөөр богино хугацаанд сүндэрлэж чадлаа. Цаашдын тань ажил, амьдралд тань амжилт хүсье” гэсэн юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ 300 айлын сууцанд дандаа танил тал хэн хахуул сайн өгсөн тэр хүн орсон байр шүү дээ сайд нь хүртэл Байргүй гээд авч байх юм энэ шударга ёс уу 2-3 дахь байраа авч байгаа генерал Жаргал, хурандаа Бямбадорж, Ганшир Жаргалсайхан Энхбат Галбадрах нар болиочээ
2015-12-05
БХЯ:
Энэ байх гүйцэтгэгч байгууллагын буруугаас биш, халаалтын зөвшөөрлөө авалгүй бариулж эхэлснээс үүдэлтэй удсан. Амгалангийн дулааны станцаас техникийн өгөгдөл нь зөвшөөрөгдсөн байхад, алба хаагчдаас 5 сая төг татаж уурын зуух барьсан нь буруу шүү дээ. Тухйн үед төсөвөөс өгсөн мөнгө нь хураагдах гээд, Болд сайд, талийгаач Сайнжаргал хурандаа нар зүтгэж байж, газар, инженерийн зөвшөөрөлгүйгээр зориг гарган эхлүүлээгүй бол энэ байр байхгүй байх байлаа. Харин Болд сайд, энэ ажлын төлөө санаа тавьсан хүмүүстэйгээ хамт АТГ-т байцаагдаж байгаа. Юм үнэнээрээ дээр. Мөн энэ байранд байр авсан хэд хэдэн дарга нар хуучин байр авч байсан улсууд байх юм. Цолмон сайдаа нягталж үзээч.
2015-12-04
Зочин:
цолмонд баяр хүргэе.эгэл жирийн алба хаагчдаа ингэж харж үзэж байх хэрэгтэй
2015-12-04
Зочин:
Zuwduu
2015-12-04
Зочин:
Olgiid barigdsan tsergiin bairiig Olgiin uidrdlaguud tsahilgaan, dulaan, usaar hangahgui asuudal urgeljilj baigaag yu gej oilgoh ve.
2015-12-04