Өсвөр насны хүүхдээ хамгаал

Шөнийн цагаар өсвөр насны хүүхдүүд автомашины цонх хагалж хулгай хийдэг байжээ. Өнгөрөгч 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер д/ч Д.Энхтайван а/а Н. Пүрэвдорж д/а М.Гантөмөр нар шөнийн 04:00 цагийн орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа уг үйлдлийг илрүүлсэн байна.
Т, А, Ц нарын хүүхдүүд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 1, 2, 3 дцгаар байрны гадна зогсоолд байсан "Т.Рrius" маркын дололн автомашины жижиг гурвалжин цонхыг хагалж хулгай хийж байсныг үйлдэл дээр нь барьжээ.
Иймд эцэг, эхчүүдийг өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Сүүлийн үед эцэг, эхтэйгээ хамт амьдардаг ч хараа хяналт султай бага, өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарч байгааг ч санууллаа.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ