Парис: Хоёр сэжигтнийг эрэн сурвалжилж байна
2015-12-06

Францын тусгай хүчин Парисын цуврал халдлагатай холбоотой хоёр этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн талаараа сэтгүүлчдэд уламжлав. Сэжигтнүүд өнгөрсөн есдүгээр сарын 17-нд Парисын халдлагын гол сэжигтэн Салах Абдесламыг Унгарын хилээр нэвтрэхэд тусалсан хэмээн Белгийн прокурорын газраас мэдээлжээ. Салах Абдесламыг халдлагын дараа Сири улсад очсон хэмээн албаныхан мэдэгдэж байгаа юм. Түүнийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн гишүүн болохыг тогтоосон билээ.

 

Франц болон Белгийн цагдаагаас дээрх этгээдийн талаарх үнэн бодит мэдээлэл өгсөн хүнд их хэмжээний мөнгө өгөхөө амласан байна. Германы “BILD” сонин өчигдрийн дугаартаа дээрх этгээдүүдийн зургийг нийтэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tanii songoh 76 bol hulhi sanal asuulga baindaa zarimiinh ni sanal ugsun ch nemegdehgui zarim ni bol shuud shuud giugeedl hend uilchildeg sait boloh ni haragdaj baiona
2015-12-06