“Rube Goldberg 2015” тэмцээн өнөөдөр эхэлнэ
2015-12-07

Аж үйлдвэрийн сайдын нэрэмжит “Rube Goldberg 2015” тэмцээн өнөөдөр Аж үйлдвэрийн яаманд 12.00 цагт эхэлнэ.

 

“Rube Goldberg” машин нь маш энгийн даалгаврыг авсаархан инженерчлэлтэй, бүтээлч төхөөрөмжөөр сонирхолтойгоор гүйцэтгэх олон үйлдэлтэй машин юм.

 

Энэхүү тэмцээн нь шинжлэх ухаан, технологи, инженер, математик болон дүрслэн бодох уран сэтгэмжүүдийг ашиглан энгийн хялбар үйлдлийг хамгийн хөгжөөнт, сонирхолтой, өвөрмөц аргуудаар хийж, уралддаг аж. Энэ удаагийн тэмцээн нь ЕБС-ын 11-18 насны сурагчид болон 18-аас дээш насны оюутан залуусын дунд гурван ангилалтайгаар улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.

Shuud.mn
Сонин хачин