Гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх хурандаа нарыг АТГ-аас шалгаж эхэллээ

Хvчний байгууллагын нэр бvхий хvмvvсийг өнгөрсөн онд Хууль зvйн сайддаа гvйцэтгэх ажиллагаа явуулсан гэх шуугиан гарч байсан. Тэгвэл гvйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн нэр холбогдож байсан ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаяр, ЭЦГ-ын Гvйцэтгэх ажлын дvн шинжилгээний хэлтсийн дарга асан Б.Ариунболд нарт холбогдох хэргийг сэргээн АТГ-аас шалгах болсон байна.
Дээрх хоёр хvнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаад, харьяалал тогтоон АТГ-т шалгах vvргийг өгчээ. Тэднийг одоогоор гvйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчих, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.
Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдvгээр сард Хууль зvйн сайд асан Х.Тэмvvжин дээр гvйцэтгэх ажиллагаа явуулж, гар утсыг нь чагнасан асуудал гарч мөн Г.Сарангэрэл гэх охин Хууль зvйн сайдтай амрагийн холбоотой гэх мэдээллvvд хэвлэлээр гарч байсан.
Тvvнчлэн Хууль зvйн сайд асныг хар тамхины хэргээр гvтгээд зогсохгvй гадаадын тагнуул зэргээр олон зvйлд холбож байв. Болсон vйл явдлыг эргэн сануулахад, өнгөрсөн оны тавдугаар сарын 12-нд Хууль зvйн байнгын хорооны дарга Ш.Тvвдэндоржид Хууль зvйн сайд Х.Тэмvvжин “Гvйцэтгэх ажлын шугамаар утсыг маань чагнаж, тагнасан байж магадгvй” гэх утгатай өргөдөл өгч, тvvнийг нь тус байнгын хороо олон нийтэд ил ярьж болохгvй, нууцын хуулиар хориотой зvйлvvд яригддаг хэмээн хаалттай хэлэлцсэн юм.
Vvний дараа буюу наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Б.Билэгтийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж тvvний оронд тус газрын тэргvvн дэд дарга, тэргvvн дэд комиссар С.Баатаржавыг томилж байсан. Ингээд уг томилгоог хийсний дараа, тэр дундаа цагдаагийн байгууллагад халаа сэлгээ хийгдэж эхэлснээс хойш салбарын сайд дээрээ гvйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудал vvсч эхэлсэн. Гvйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэгт УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсvх, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, дэд дарга Н.Ариунболд, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Н.Аадарсvх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсvрэн нарыг буруутган, албан тушаалаас нь тvтгэлзvvлж, цолыг нь хураах шийдвэрийг ЦЕГ-ын даргын зөвлөл хуралдаж гаргаж байсан.
Ингээд нэр бvхий хурандаа нарыг Эрvvгийн хуулийн 263.2 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан/-т заасан vндэслэлээр Авлигатай тэмцэх газарт, Эрvvгийн хуулийн 82 дугаар зvйл /төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан/ гэх vндэслэлээр Тагнуулын Ерөнхий газарт шалгаад өнгөрсөн оны дөрөвдvгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах явцад гvйцэтгэх ажиллагаа явуулсан асуудалд холбогдолгvй хэмээн vзэж хэргийг нь хэрэгсэхгvй болгож байжээ. Хурандаа нарын хэргийг хэрэгсэхгvй болгосонтой холбогдуулан ТЕГ-ын газрын дэд дарга асан С.Эрдэнийг ажлаас нь чөлөөлж байсан юм.
Учир нь тэрбээр тухайн vед хэргийг шалгаж дуусаад прокурор руу шилжvvлсэн ч тус газраас “Эл асуудалд эрvvгийн хэрэг vvсгэх vндэслэл алга” гэх хариуг өгснөөс болж ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм. Ингээд Х.Тэмvvжин УЕП асан Д.Дорлигжавыг ажлаа өгсний дараа тvvний ажлыг хvлээн авсан М.Энх-Амгаланд дахин хvсэлт гаргаж хурандаа нартай холбоотой хэргийг шалгаж өгөхийг хvссэний дагуу албан ёсоор ийнхvv шалгахаар болжээ.
Яг vнэндээ хvчний байгууллагын энэхvv vйлдэл нь хvний хувийн орон зай руу халддаг, эрх мэдлийг өөртөө агуулж байдаг цагдаа, тагнуул, цэргийн байгууллагад ийм асуудал олон гардаг ч нууцлаад л өнгөрдөг. Тэр тусмаа гvйцэтгэх ажиллагаа нь зөвхөн прокурорын зөвшөөрөлтэй явагддаг гэдгийг хvн бvхэн мэднэ. Өөрөөр хэлбэл, гvйцэтгэх ажиллагааг явуулах vvргийг эрх бvхий албан тушаалтан л өгдөг. Тиймээс энэхvv гvйцэтгэх ажиллагааг явуулах vvргийг хэн өгсөн бэ гэдэг нь ч удахгvй тогтоогдох бололтой.
Эцэст нь хэлэхэд Н.Ууганбаяр, Б.Ариунболд нар vнэхээр цагдаагийн алба хаагчийн ёс зvй, хуулийг сахин биелvvлэх тангарагийнхаа төлөө vнэнчээр зvтгэсэн vv гэдгийн гогцоо тайлагдахаар боллоо.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ