Хүүхэд тань уйлаад байвал...
2015-12-07

Америкийн “www.brightside.me сайт нэгхэн секунтын дотор бага насны хүүхдүүдийг уйлахаа болиулах аргаас нийтэлжээ.

 

Алхам №1


 

Таны хүүхэд уйлаад байвал түүний хоёр гарыг нь цээжин дээр нь байрлуулаад доошоо харуулаад тэвэр. Та нэг гараараа хүүхдийнхээ гарнаас барьж, нөгөө гараараа хүүхдийнхээ өгзөгнөөс нь барь. Түүнд тухтай байх болно.

 

Алхам №2


 

Дээрх байрлалаар хүүхдээ тэвэр. Таны хүүхэд доошоо харсан байгаа бол одоо сандал дээр сууж буйгаар хүүхдээ тэвэр. Дараа нь түүний гарыг сул тавьж, та хүүхдүүдийнхээ эрүү болон хүзүүний дээд хэсгээс зөөлхөн бариарай. Таны хүүхэд 10-аас дээшгүй минут уйлаад байвал энэхүү байрлалаар хүүхдээ тэврэх хэрэгтэй.

 

Алхам №3


 

Хүүхдээ доош нь харуулж тэвэрснийхээ дараа нэг гараараа түүний өгзгийг баруун, зүүн тийшээгээ хөдөлгө. Түүнд тухтай байх болно. Удаан хугацааны турш хэвтсэний дараа хүний нуруу чилж, өвддөг шүү дээ. Хэвтэж байхдаа уйлвал энэхүү аргыг хэрэглэхийг зөвлөж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин