Өвөрмонголд багтай этгээдүүд үймээн дэгдээв

БНХАУ-ын Өвөрмонголын хойд хилээр өчигдөр 100 гаруй этгээд нэвтрэхийг завдаж, үймээн дэгдээсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлллээ. “Нүүрээ халхалсан босогчид хилийн хамгаалалтын 13 хүнийг гэмтээсэн” хэмээн Беннер мужийн цагдаагийн байгууллагаас уламжлав.
Цагдаагийнхан босогчдыг эрэн сурвалжилж буй бөгөөд тэд хаанаас ирсэн, хэн гэгч болохыг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. Тэд хутга, заазуур, сүхтэй байснаас гадна зарим босогч иргэд рүү перц, чинжүүтэй уусмал цацаж байжээ. Мөн иргэдийг тонож, мөнгө, үнэт эдлэлийг нь дээрэмдсэн хэмээн гэрчүүд мэдээлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ