Бид гадныхныг хэтэрхий дэмжээд байна
2015-12-07

УИХ дахь бие даагч зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Бие даагчдын зөвлөл энэ долоо хоногт УИХ, байнгын хороогоор хэлэлцэх асуудлын талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Нягтлан бодох аудитын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах журмын тухай хуулиудыг бид дэмжиж байгаа. Энэ хуулиудыг тайлан балансын хугацаанаас өмнө яаралтай гаргах шаардлага байна. Онцгой албан татварын тухай хууль архи, спирт, дарсны хэрэглээг дэмжсэн хууль болох гээд байна. Тиймээс энэ хуулийг дэмжихгүй байгаа. Бид өөрсдийн эрх ашгийг үл тоогоод гадныхныг хэтэрхий дэмжиж байна. Энэ нь монголчуудыг ядуу зүдүү байдал руу оруулаад байгаа. Эрүүгийн  тухай хууль шинэчилсэн найруулга батлагдлаа. Энэ хуульд хүн гүтгэх гэмт хэргийг зөрчилд тооцож, торгууль оноох заалт орсон. УИХ-ын гишүүд гүтгүүллээ гээд л гоншигоноод байсан. Гэтэл хүн ноцтойгоор гүтгэх нь гэмт хэрэг биш, зөрчил юм гэж үзэж байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүн компани дээр, өөрөөр хэлбэл лиценз дээр эрүү үүсгэх болж байна. Гэмт хэрэг хийсэн хүн компанийн өмнөөс хэрэг  хийсэн гээд, цаасан дээр хариуцлага үүрүүлэх болж байна. Мөн  буу зэвсгийн наймааг зөрчилд тооцохоор болсон. Бид өмнө нь зэвсэг, сумны худалдааг хууль бусаар хийвэл эрүү үүсгэдэг байсан. Одоо бол тэсэрч дэлбэрэх зүйлээс бусдыг нь зөрчил болгосон. Хуулийг сулруулах бодлого байдаг юм шиг байна. Татвар дээр бас Ж.Каплагаас болоод торгоод өнгөрөх ийм буян үйлдлээ. Энэ бол төсвийн орлого бүрдэхгүй, цалин тэтгэврээ өгч чадахгүй байх нөхцөл рүү оруулах байх. Өөрөөр хэлбэл, хөрөнгө чинээтэй хүмүүст халамжийн хууль боллоо. Манай бие даагч зөвлөлийн гишүүд энэ хууль дээр маш болгоомжилж байна. Гацууртын ордын төслийг дахиад зүтгүүлээд эхэллээ. Уулын оройн хэсгийг тусгай хамгаалалтад авсан нэрийдлээр, алтыг нь авах юм хийх гэж байна. Энэ төслийг дэмжихгүй гэсэн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

 

-Банк мөнгө хүүлэгчдийн захиалгаар орж ирж байгаа хуулийг бид дэмжээгүй. ҮХЦ-ээс бидний талд шийдвэрийг гаргасан. Энэ хуулийн цаад мөн чанар үзэл баримтлал маш энгийн. Манай улсад хувьчлал гэдэг луйвар, лицензийн наймаа үндсэндээ яваад дуусч байна. Одоо бол тэдний авч чадах ганц зүйл бол газар, үл хөдлөх хөрөнгө юм. Үл маргах журмаар иргэн хүн банкинд, мөнгө хүүлэгчид барьцаа хөрөнгө газраа өгнө гэдэг гэрээнд гарын үсэг зурахыг баталгаажуулсан хууль юм. Ихэнх  банкууд гадаад эзэнтэй гадаадын хөрнөгө оруулалттай байгаа. Тэгэхээр газраа хураалгана гэдэг бол газар бол тусгаар тогтнолын баталгаа гэж Үндсэн хуулинд заасан заалтаас Монголын парламент татгалзаж байна гэсэн үг юм.

 

Хөдөлмөрийн тухай хууль яригдаж байгаа. Бие даагчдын зүгээс 27 зүйл заалттай саналаа явуулсан. Гэхдээ нийгэм улстөрийн төвшинд ардчилал бий болсон ч үйлдвэрлэлийн төвшинд ардчилал гэж зүйл байхгүй юм байна гэлээ.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
-г гадагш хөөж гаргачаад одоо бас юу гээд тэнэгтээд байгаа нөхөр вэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө улс орнууд өрсөлдөж байхад манай энэ тэнэгүүд хөөж гаргачаад яаж эдийн засгаа хөгжүүлэх гээд байна вэ. Үгүй бол бүгдээрээ морио унаад мал маллаад 19-р зуундаа амьдарцгаая. Юу яасан орон сууц, ТВ, интернэт, машин нтр.
2015-12-07
m:
ene hed ulsiig yaj hugjuulehgui baih buh argiig heregleh yumdaa ediin zasag usvul ene hed ahiad gishuun boloh bolomj ni bagsah uchir
2015-12-07
Балт:
Энэ хэд маань хүч багадаад байнадаа ..яаая даа байз..энэ хэдииг янз бүрээр муулаад бгаа .малууд дуугаа татаарай
2015-12-07
Huga:
Bitgii shaa chi
2015-12-07