Кейт Мосс сүйгээ цуцалжээ
2015-12-07

 

Супермодель Кейт Мосс сүйгээ цуцалж, өөр найз залуутай болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр өнгөрсөн 2012 оноос Хэнс гэх залуутай болзох болсон бөгөөд тэд өнгөрөгч долоодугаар сард сүй тавьсан юм. Тэд Талархалын баяраар салсан хэмээн гэрчүүд мэдээлэв.

 

Салалтын шалтгаан тодорхойгүй байгаа хэдий ч Мосс аль хэдийнээ найз залуутай болсон байна. Моссын найз залууг Николай Вон Бисмарк гэдэг аж. Тэрбээр найз бүсгүйгээсээ 10 насаар дүү юм. “Тэд хоёр сарын өмнөөс нууцаар уулзах болсон” хэмээн “TMZ” сайт бичжээ.

 

Хос өчигдөр Лондон хотноо зохион байгуулагдсан “Авъяаслаг британичууд” шоуг үзсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин