Перри хөтлөгч болжээ
2015-12-07

Дуучин Кейти Перри мэргэжлээ сольж, хөтлөгч болсон тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр НҮБ-ын дэргэдэх Хүүхдийн сангийн элчийн хувиар Цаг уурын өөрчлөлтийн талаарх мэдээ мэдээллийг шууд эфирээр уншсан байна. “Перригийн хөтлөх авъяас гайхалтай, мэргэжлийн байсан” хэмээн тус байгууллагын дэд тэргүүн мэдэгджээ.  

 

Перри “Би шууд эфирээр уран бүтээлийнхээ талаар ярьж байсан. Гэхдээ хэдхэн удаа. Тэр үед сандарч, алдаа гаргахаас эмээж байсан. Харин энэ удаа ярилцлага бус цаг уурын талаар шууд нэвтрүүлэг хөтөлсөн. Гар минь чичирч, гэдэс минь өвдсөн. Надад хөтлөгч болох авъяас байна хэмээн олон хүн хэлсэн. Би ч гэсэн авъяасаа хөгжүүлэхээр шийдсэн” гэж хэлжээ.

 

Тэрбээр 2013 оны зургаадугаар сараас НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр ажиллах болсон юм. Энэ хугацаанд дэлхийн долоон оронд айлчилж, тусламж үзүүлсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
egch ni:
Saihan medee bn
2015-12-07