Талбайн нэр өөрчилсөн тогтоолыг хүчингүй болгожээ

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайг хоёр жилийн өмнө буюу 2013 оны долоодугаар сарын 15-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Чингис хааны талбай болгон өөрчилсөн. Тэгвэл шүүхээс талбайн нэрийг өөрчилсөн нь хуульд нийцээгүй гэж үзжээ.
Тэгвэл НИТХ дахь МАН-ын бүлэг НИТХ-ын тэргүүлэгчдийн “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр болж, анхан шатны шүүхээс НИТХ-ын тогтоолыг хуульд үл нийцсэн хэмээн үзэж, хүчингүйд тооцох шийдвэр гаргасан байна.
НИТХ-аас Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргахгүйгээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авбал төв талбайг Д.Сүхбаатарын хэмээн урьдынхаараа нэрлэнэ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ