Москва хотод дэлбэрэлт болжээ
2015-12-08

ОХУ-ын нийслэл Москва хотын Покровка гудамжны автобусны буудалд өчигдөр 21.00 цагийн орчимд дэлбэрэлт болсон тухай “TASS” агентлаг мэдээллээ. Хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Андрей Галиакберов “Дэлбэрсэн тэсрэх бөмбөг гар хийцийн тэсрэх бөмбөг байсан” гэж хэлжээ.

 

Дэлбэрэлтийн үеэр дөрвөн хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Бэртсэн хүмүүсийн нэгийнх нь биеийн байдал тааруухан байгаа гэнэ. “Автобусны буудалд болсон дэлбэрэлт алан хядах ажиллагаатай холбоотой мөн хэт даврагчид үйлдсэн эсэх нь тодорхойгүй байгаа” хэмээн Москва хотын дарга сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Мөрдөгчид буудлын ойр орчмын хяналтын камер зэргийг шалгаж, хөл хорио тогтоосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин