АН-ынхан дэндүү залуу ардчиллаа даанч амархан сүйрүүлж байна
2015-12-08

АН байгуулагдсаны 15 жилийн ой өнгөрөгч амралтын өдөр тохиож, эрхмvvд их нам гvмхэн тэмдэглэсэн болоод өнгөрсөн.

 

 

Уг нь 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Vндэсний Ардчилсан нам, Социал демократ нам, Шашинтны Ардчилсан нам, Уламжлалт Сэргэн мандлын намууд нэгдэж Ардчилсан намыг байгуулж байсан тvvхтэй. Тиймдээ мань нөхөд юм л бол 12-06 гэдэг тоог их бэлэгдэн, “таашаадаг”.

 

Харин энэ удаа АН-ынхан төрийн эрхэнд харьцангуй олуулаа байгаа ч тэгш ой, энэ тэр гэж сvрийг vзvvлсэнгvй. Vзvvлэх сэхээ, сөхөө ч vгvй байлаа. Нэгэнт төр, засгийн эрхийг барьж байгаа хэрнээ эдийн засаг нь элгээрээ хэвтчихсэн гэдгийг дээр дооргvй мэддэг болж, одоо яах вэ гэдэгтээ тоглгойгоо гашилгаж байгаа.

 

Анх ардчилсан хувьсгалд толгойлон оролцож явсан МоАХ-ны өнөөгийн дарга, УИХ-ын гишvvн Х.Баттулга Салбар зөвлөлийн удирдлагууддаа “25 жилийн хугацаанд сэргэн мандах, хөл дээрээ зогсох боломжоо монголчууд бид ашиглаж чадалгvй өөр хоорондоо толхилцсоноор vгvйсгэн улмаар төрийн бодлого ахин гаднаас чиглvvлэгдэх, монгол эх орончдыг хилсдvvлэн дарамтлах гэж оролдох, улстөрийн гол намуудын дотоод хагарлыг өдөөх зэрэг зvй бус зөрчил эрчимжлээ” гэж ирээд л мэдэгдэл буухиалан хvргvvлж, Ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэхгvй шvv хэмээн анхааруулсан.

 

Тэгэхдээ мөн л ардчилал сvйрч vгvй болох нь, АН-ынхан маань яана даа гэсэн агуулгатай байсан. Гэтэл vvний араас АН-ынхан vзэл бодлоосоо урваж, vзэл санаагаа өөрчилжээ гэдгийг УИХ-ын гишvvн Р.Амаржаргал ил захидлаар олон нийтэд хvргэлээ. Тэрбээр АН-ыг өнгөрсөн 15 жилийн хугацаанд ямар байдлаас хаашаа явж буйг тодорхойлохдоо хэнээс ч айж, эмээж, хулчийсангvй. Ердөө л АН бол ил тод гэдэг vгээр халхавч хийн дотооддоо хэрхэн булингартаж, “Буруу замаар будаа тээж” байгааг нь “Буцахдаа шороо тээх”-гvйн тулд яах вэ гэдгийг нь сануулсан ажээ. Энэ бол Р.Амаржаргал гишvvнээс хэзээ ч гарч мэдэх санаа, бодол байсан. Учир нь тэрбээр байнга л болохгvй бvтэхгvй бvхнийг хэлж, намынхаа нөхдөд ч адлагдаж ирсэн. Хөндлөнгөөс хөнгөхөн харвал зөрvvд, гөжvvд нэгэн. Тиймдээ ч буруу, хазгай гишгэж буй намынхандаа “төрсөн өдрийн бэлэг” болгож, ил захидлаа хvргvvлсэн биз. Тvvний ил захидлаас харвал “Дунд, анхан шатанд чармайн зvтгэсэн гишvvд маань хийсэн ажилтай, хэлэх vгтэйгээр энэ өдөртэй учран уулзаж байгаа нь олзуурхууштай.

 

Гэсэн хэдий ч Ардчилсан нам маань өнөөдөр дээрээсээ эхлээд бvхэлдээ ардчиллын 25 жилийн ойгоо тэмдэглэх чадваргvй болтлоо сульдсан нь бас vнэн юм. АН амьгvй мэт болсон нь намын гишvvд, дэмжигчид одоогийн төр засгийн, улстөрийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаагаас харагдана. Саяхан нэр хvнд бvхий байгууллагын хийсэн судалгаагаар дотоод ардчилал нь “ноль” заасан намаар АН тодорчээ. Намын нэрийн өмнөөс дарга нарын яриад байгаа зvйлд жирийн гишvvд, дэмжигчид нөлөөлөх санал шvvмжлэлээ илэрхийлэх боломж алга. Ардчиллын төлөөх намуудын нэгдлийн Их хурал дээр “АН цаашдын vйл хэрэг, vзэл баримтлалдаа хувь хvний сонирхлыг татах, хоосон амлахгvйгээр амьдралд нийцсэн бодлого хэрэгжvvлэх, давуу талаа зөв сурталчлах, эрх зvйт нийгэм байгуулах, vндэсний аюулгvй байдал, байгаль орчны асуудалд онцгойлон анхаарах ёстой” гэж тухайн vедээ хамгийн том нь болох МVАН-ын даргын хувьд миний хэлсэн vг, зорилго бvр сураг алдарчээ.

 

Бид өөр, буруу замаар явчихлаа. Тийм учраас миний бие энэ өдөр иргэд, олон нийт, АН-ын гишvvд, дэмжигчидтэйгээ санал бодлоо хуваалцах, мөн шийдэл гарц хайх ёстой гэж vзэн байр сууриа ийнхvv бичиж байна. Ардчилсан намын дээд шатанд чухам юу болж байгааг ганц л vгээр хариулж болно. “Шуудайд хийсэн vхрийн эвэр” адил байгаа. Ер нь улстөрийн намууд нийгмийнхээ хөгжлөөс хоцрогдож, нийгмээ хойш нь татагч болж хувирлаа. Иргэдийн дийлэнх нь намуудыг харааж зvхэж байна. Намын загвар хуучирч, хатуу гишvvнчлэлгvй, гишvvнгvй нам байгуулах, намуудыг татан буулгах тухай ч нийтээр ярьдаг боллоо. Ерөнхийлөгчийн зvгээс арай дэвшилтэд санаа бvхий Улстөрийн намуудын хуулийн төсөл санаачилсан ч дэмжлэг олох янзгvй. Тэр ч байтугай намууд маань хvчний байгууллагыг улстөрийн зорилгодоо ашиглах, Vндсэн хуулийн Цэц, шvvх, прокуророор улстөрийн шинжтэй шийдвэр гаргуулах замаар монгол төрийн институцvvдийг улстөржvvлж, иргэдийн итгэлийг хөсөрдvvлж, талцуулж байгаа нь туйлын харамсалтай. Мэдлэг, боловсролтой залуусаа тордож, хөгжиж дэвших боломжийг тас хааж, АН хэдхэн хvний ХХК адил, ваакуумд орлоо. Намынхаа хаалга, цонхыг таг хаасан энэ байдал нь дарга дагаж намын нэр нvvрээр Монгол төрийн эрх мэдэлд хvрэх гэсэн увайгvй зорилго бvхий бvхэл бvтэн нэг vеийг бий болгочихоод байна.

 

Ардчилсан нам “ардчилсан” гэхээсээ МАХН-ын хуучин загварыг хуулбарлан хэдхэн улстөрчид, тэдний фэн, аялдан дагагчдын (фракцын) пирамид бvтцийг хэрэгжvvлж байна. Хvчтэй фракц байгуулж намаа нэгтгэх гэсэн оролдлого явцгvй гэдгийг бид өнөөдөр харлаа, биеэрээ мэдэрлээ. Иймд, алдаагаа засахын тулд цаашид яах вэ гэдэгт хvн бvр өөр өөрийн хариу шийдэл гаргана биз.” хэмээн өнөөгний АН-ын дvр төрхийг тод томруунаар гаргаж иржээ. Энэ бол 26 жилийн өмнөх Монгол Улсын улстөрийн нөхцөл байдлыг дурьдаж буй мэт сэтгэгдлийг хэн бvхэнд төрvvлэхvйц захидал болжээ. Тэртээ 26 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг vvсгэн байгуулагч, социализмыг “эсэргvvцэгчид” энэ замаар явна гэж санаагvй, амлаагvй. Тиймдээ ч олон нийтэд таалагдаж, тайван замаар, цус асгаруулалгvй төрийн эрхийг авсан гэдгээрээ бахархаж, гайхуулж ирсэн.

 

Харамсалтай нь өнөөдөр АН-ынхан тэрхvv vйл явцыг мартаж өмнөх нийгэм рvvгээ буцаж буй мэт эд, хөрөнгө, албан тушаалын хойноос хөөцөлдөгсөд болжээ. Хатуухан хэлбэл АН-ынхан аятайхнаар амь тавьж байгаа бололтой. Vvнийг нь энэхvv ардчилсан хувьсгалын анхан шатнаас нь хамтдаа зvтгэж ирсэн цөөн тооны эрхэм л хэлж, сануулж байгаагаас бусад нь vл тоон, өөрсдийн эрх ашгийг л дээдлэж явна. “Муу л юм болвол хойд талын хар овоохой” гэдэг шиг МАН-ынхан дотооддоо дарга нарынхаа vгнээс гардаггvй гэх зэргээр муучилж, гоочилдог байсан vе нь өнөөгийн АН-ынханд тохиогоод байгааг нам доторх “эсэргvvнvvд” нь элдэвлэн, ил тод болгож байгаа нь “улстөрийн энэ залуухан нам хэчнээн богинохон настай юм бэ дээ” гэж харуусахад хvргэж байна.

 

Учир нь АН-ын дvрмэнд “иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн, чөлөөт ардчилсан vзэл баримтлалыг онол суртахуун, vйл ажиллагааныхаа vндэс болгосон улстөрийн байгууллага мөн.” гэж зааснаасаа өөр зvгт өөрийн мэдэлгvй хөл тавин гишгэчихжээ. Тиймээс л АН гэх улстөрийн нам мөхөж буйг нь бага багаар хvн бvр хэлж, сануулах болжээ.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ugaasaa ulsiin ard tumnii omchiig unguuguulj avah gesen luivrchid bsan suu dee
2015-12-08
Зочин:
Угаасаа ардчилсан намынхан гэж амиа бодсон баяжихыг хүсэгчид л шүү дэээ
2015-12-08
Зочин:
Нам дуусах хайран биш Улс дуусах гээд байна. Тэр л гол нь нам тахисан малнууд олширчээ
2015-12-08
Зочин:
Юм узээгуй цооворууд улсын юмыг яаж хулгайлж баяжив аа
2015-12-08
Иргэн:
Угаасаа барууныхны заавраар бий болсон хулигаануудын нэгдэл шүү дээ
2015-12-08
Зочин:
Яанадаа нам маань ингээд дуусах гэжүү харамсалтай бна энэ хэдэн малнуудаас болж.
2015-12-08