Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ
2015-12-08

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, үзэгдэх орчин муу байгаагаас болж сургуулийн хичээл эхлэх, тарах цагийг өөрчилсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Өнөөдрөөс эхлэн бага болон дунд сургуулийн үйл ажиллагааг зогсоож, ахлах сургуулийн хичээлийг 10.00-14.00 цагийн хооронд оруулахаар болжээ.

 

Энэ долоо хоногийг дуустал сурагчид энэхүү дүрмээр хичээллэх гэнэ.  Бээжингийн удирдлагууд маргаашнаас “улаан” түвшин тогтоож буйгаа зарлаж, иргэдийг амны хаалтгүйгээр гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ.

 

Үзэгдэх орчны муу байгаагаас авто осол ихээр бүртгэгдэх болсон учир автомашинуудыг тэгш болон сондгой тоогоор хөдөлгөөнд оролцуулахаар хэлэлцэж байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
манайхаас аймаар байгаа юм бишүү
2015-12-09
Зочин:
авторитар хятад ард түмнийхээ төлөө ажилладаг юм байна ардчилсан монгол ард түмнийхээ эсрэг ажилладаг юм байна
2015-12-08
Utaaa:
Ulaanbaatariih bur hortoi baigaa bh shu... Bohirdliin hemjeegee nariin togtoogoogui baiga shu dee odoo neg yum bodmoor yumdaa uneheer eruul amidrah nuhtsul alga daa.
2015-12-08
Зочин:
Манай улаанбаатарын агаар Бээжингээс дор шуу
2015-12-08
Зочин:
Uls bolgon irgediinhee tuluu arga hemjee awdag manaihan uursdiinhuu tuluu l ajillah um daa
2015-12-08