Эрүүл мэндийн салбарын санал, гомдлыг утсаар авна
2015-12-08

Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд  Ц.Оюунбаатар эрүүл мэндийн салбарт “сахилга-хариуцлага-дэг журам”-ыг сайжруулах тушаал гаргасан. Энэ тушаалын дагуу иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх, үйлчлүүлэгчтэй харилцах харилцааг сайжруулах, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах үүднээс тусгай дугаар ажиллуулж эхэлжээ. ЭМСЯ-ны 323002, НЭМГ-ын  70110500 гэсэн утсаар ажлын өдрүүдэд  08:30-17:30  цагийн хооронд холбогдож, иргэд өөрт хэрэгтэй мэдээллээ авахаас гадна   санал гомдлоо  илэрхийлэх боломжтой юм байна.

 

В.Бат 

 

Shuud.mn
Сонин хачин
bataa:
Utsaa avahuu. Zunduul zalgaj bsan avdaggui yum bnalee. Baingiin operator ajluulah heregtei
2015-12-08